Манай хот сая таван зуугаад мянган хүнтэй. Монголын хүн амын талаас илүү хувь нь амьдран суудаг метрополитан хотын иргэдийн хувьд юу хамгийн чухал гээч. Аль замаар явбал түгжрэлгүй байх, ажлаа хэрхэн хурдан шуурхай амжуулах, яавал хүссэн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай авах вэ, за тэгээд яавал сайхан амьдрах вэ гээд бичээд байвал энэ жагсаалт уртаас урт үргэлжлэх нь лавтай. Тэгвэл алт шиг үнэтэй цаг хормоо хэрэгтэй зүйлдээ зарцуулахад нь зориулсан ухаалаг үйлчилгээ, дэвшилтэт технологиудыг үйлчилгээний байгууллагууд иргэдэд санал болгодог болсон.
Үүний нэг жишээ бол орчин үеийн завгүй хэмнэл дунд амьдарч буй иргэн танд зориулсан киоск машин юм. Заавал банк зорих шаардлагагүй, хаа сайгүй байх энэ төхөөрөмжийг ашиглаж сурснаар та нэгдүгээрт, үнэт цагаа хэмнэнэ, хоёрдугаарт, орчин үеийн технологийг амар хялбараар авахад суралцана, гуравдугаарт, банкны үйлчилгээ авах амьдралын хэв маягт өөрчлөлт буйг хүлээн зөвшөөрнө.
Өдөр шөнийн аль ч цагт ашиглах боломжтой киоск төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай бяцхан зөвлөгөөг танд хүргэж байна.
Та КИОСК машинаас дараах үйлчилгээг авах боломжтой
- Дансны хуулга, тодорхойлолтоо харах, и-мэйлээр өөртөө болон хүссэн хүн рүүгээ илгээх, хэвлэх
- Зээлийн үлдэгдэлтэй болон үлдэгдэлгүй тодорхойлолтоо и-мэйлээр өөртөө болон хүссэн хүн рүүгээ илгээх, хэвлэх
- ХААН Банкны болон бусад банкны данс руу гүйлгээ хийх
- Интернэт банк болон KhanBank аппликэйшнд шинээр бүртгүүлэх
- Автомашин, үл хөдлөх хөрөнгө, галт зэвсгийн зэрэг бүх төрлийн хөрөнгийн татвар төлөх
- Видео теллерээс өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээг авах
Үйлчилгээ авахын тулд танаас ямар бичиг баримт шаардах вэ?
Танд иргэний үнэмлэх байхад л ХАНГАЛТТАЙ. Иргэний үнэмлэхээ хийгээд, хурууны хээгээ уншуулах ёстой. Банкны карт шаардлагагүй, мөн картын пин код оруулах ч хэрэггүй.
Энэ төхөөрөмж амьд харилцаа үүсгэх чадвартай
Энэ чинь машин шүү дээ, яагаад гэж та бодож байна уу? Та сайн анзаарвал киоск машин дээр харилцуур бий. Тухайн харилцуурыг авч, дуудлага хийснээр та онлайнаар мэдээллийн ажилтантай шууд дүрс дүрсээ харан ярих боломжтой. Хэрэв танд киоск машиныг хэрхэн ашиглах зааварчилгаа хэрэгтэй бол, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой тодруулах зүйл гарсан бол ОНЛАЙН ТУСЛАХ танд заагаад өгнө.
Хэрвээ та үйлчилгээгээ бүрэн авч дууссан бол ДУУСГАХ товчийг заавал дарж гараарай. Ингэснээр та мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, эрсдэлээс өөрийгөө сэргийлэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээ зааврыг доорх видео холбоосууд дээр дарж аваарай.
Татвар болон төлбөр төлөх бол:
Гүйлгээ хийх бол:
Дансны тодорхойлолт болон хуулга авах бол:
ХААН Банк Монголд анх удаа энэхүү машиныг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд нийслэл болон орон нутагт нийтдээ 100 киоскийг энэ оны эхээр ашиглалтад оруулаад байна. Киоск машины байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу. Та өөрт ойр байрлах КИОСК машинаар хүссэн цагтаа үйлчлүүлж алтан цагаа хэмнээрэй.