Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд тодоор бичигдэх, шилдэг тоглолтуудын нэг дөнгөж сая болж өнгөрлөө. Тодруулбал, B хэсгийн хамгийн хүчирхэг багууд болох Португал, Испанийн багууд таарч, 3:3-ын харьцаатайгаар тэмцээнийг өндөрлөлөө. Хамгийн сонирхолтой нь Португалийн од Кристиан Роналдо өөрийн багийн гурван гоолыг ганцаараа хийж, дөрвөн дэлхийн аваргад дараалж гоол оруулсан дөрөв дэх (эхний гурав нь Пеле, Мирослав Клозе, Германы Зиллер)тоглогч болж, түүхэнд нэрээ үлдээлээ. Мөн сүүлийн найман том тэмцээнд дараалж гоол оруулсан дэлхийн анхны хөлбөмбөгч болсон юм. Ингэснээр энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын хэсгээс сонирхуулахад, Испанийн багийн 19 номерын Диего Коста 24 болон 55 минутад хоёр гоол хийсэн бол 4 номерын тоглогч Начо Фернандес тоглолтын 58 минутад Португалийн хаалганд гурав дахь гоолыг оруулсан юм.
Тэгвэл Португалийн Кристиан Роналдо тоглолтын дөрөв дэх минутад 11 метрийн торгуулийн цохилтоор нэг дэх гоолыг, 44 минутад хоёр дахийг нь, харин гурав дахь гоолыг мөн л торгуулийн цохилтоор орууллаа.