Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду энэ сарын 14-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэргэжлийн зодоончдоор биеэ хамгаалуулахаар гэрээ байгуулжээ. Түүний аюулгүй байдлыг хангах хүнээр мэргэжлийн зодооны тамирчин асан Гонсало Сальгадо, цэргийн тусгай ангийн алба хаагч асан Нуно Марекос нар тодорчээ. Марекос энэ жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтын үеэр Роналдугийн бие хамгаалагчаар ажиллаж байв. Тэрбээр Португалийн хамгаалалтын нэгэн хувийн компанид ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа бух тулаанчаар ажилладаг. Харин Сальгадо 2006-2011 онд ММА-ийн тамирчин байхдаа долоон тулаанд ялснаар тавд нь хүнд цохилтоор хожжээ.