Бразилийн шигшээ баг ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлвэл тоглогч, дасгалжуулагчид тус бүр нэг сая долларын шагнал хүртэхээр болсон байна. Багийн бусад хүмүүст ч тодорхой хэмжээний урамшуулал олгохоор тус улсын хөлбөмбөгийн холбоо шийдвэрлэжээ. Өмнөх буюу 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалвал багаа 35 сая доллароор шагнахаа тус холбоо амалж байсан билээ. Гэвч Бразилийн шигшээ дөнгөж дөрөвдүгээр байрт шалгарсан түүхтэй.
Сонирхолтой нь Луис Фелипе Сколаригийн удирдсан шигшээ баг нь 2002 онд дэлхийн аваргаар тодроод 100 мянган долларын урамшуулал хүртэж байв.