Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг хүртэл зудын улмаас 1.5 сая мал хорогдоод байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар тэрхүү тоо 600 000- аар нэмэгдсэнийг УОК-оос мэдээлэв. Мөн 58 сумд төмөр, 139 нь цагаан зудад өртжээ. Түүнчлэн нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн аж. Малын зүй бус хорогдол Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт хамгийн их байгааг албаныхан хэллээ. Хорогдол цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тулсэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг ч эхлүүлжээ. Үүний дүнд устгалын 1336 цэгт мэргэжлийн 6004 хүн ажиллуулахаар төлөвлөсөн байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах аян үргэлжилж буй. Энэхүү аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 1.3 тэрбум төгрөгийг УОК-т хандивлажээ. Мөн 560 сая орчим төгрөгийн бараа, материалын хандивыг ирүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл