Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын үйлчилгээ үзүүлдэг “Зайнаас зөвлөн туслах төв” ажиллаж эхэллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх тус төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж, дуудлага үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс дохионы хэлмэрч, орчуулагч нар ажлын өдрүүдэд иргэдэд үйлчилнэ.
Уг төв нь нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээл, халамж зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой. Зайнаас зөвлөн туслах төв duudlaga.mn төвийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, агентлаг харьяа байгууллагын албан хаагчдыг тогтмол ажиллуулах, асуудлаар холбогдох талуудын уулзалтыг өнөөдөр ХНХЯ-д зохион байгуулсан.
Уулзалтад ХНХЯ-ны Мэдээлэл технологи, статикийн хэлтсийн дарга Б.Бат-Өлзий, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн болон бусад салбарын албан хаагчид оролцжээ.
Бэлтгэсэн: Н.Халиунаа