Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно. Энэ үеэр Швейцар, Армени, Сингапурын Ерөнхийлөгчид бараалхаж, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдтай уулзан, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах аж. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санал солилцох юм байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн чуулганд 30 гаруй орны Төрийн тэргүүн, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Бэлтгэсэн: У.Наран