БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын XIV форум”-ыг “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.
Форумын үеэр хоёр тал хартлцан суралцах, техник технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарыг оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дассан зохицох зэрэг саналуудыг хэлэлцэж байна.
Мөн талууд хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн баталлаа. Тус санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, “Бүс ба зам” санаачилгыг таниулах зэрэг ажлыг тусгаж өгчээ.
Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, БНХАУ-ын талаас Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд Ерөнхийлөгч Лю Сыян тэргүүлэн оролцож байна.