Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдсөн Монголын боксчдоос шагналын тавцанд зогссон хоёр тамирчны нэг нь М.Энхжаргал. Нутаг нэгтнүүдээ огшоон ДАШТ-д анх удаа “тоос өргөж”, эх орондоо хоёр дахь хүрэл медалийг авчирсан бахархам түүх түүнд бий. “Алдар”-аар овоглодог мөрдэстэй бүсгүйчүүдээс тэрбээр тулааны дэвжээнд од шиг гялалзаж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагссан амжилтаараа Монголын боксын спортод нэгэн шинэ хуудас нэмэв. Түүнийг цэргийн амьдралд хөл тавихад тус спорт хороонд бэлтгэл хийдэг байсан нь багагүй нөлөөлсөн гэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетээр (агаарын байдлыг цаг тухайд нь газрын зураг дээр буулгаж тэмдэглэдэг) ажиллаж, тамирчны замналаа үргэлжлүүлж яваа түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Тухайн улсад хөл тавьсан анхны өдрөөс тэмцээний уур амьсгал мэдрэгддэг. Шинэ Дели хот ямар бодол төрүүлэв?
-Энэ удаагийн ДАШТ-ий шагнал өндөр бай сан болохоор олон орны тамирчид ирж оролцлоо. Тэд тэр хэрээр гал гарсан тулаан дэвжээнд өрнүүлж, медалийн төлөө өрсөлдөхөөр хичээж байгаа нь эхний өдрийн тоглолтоос анзаарагдсан. Шинэ Дели хотын захын нэгэн дүүрэгт тэмцээн зохион байгуулсан тул орчин нөхцөл нь тийм ч таатай санагдаагүй. Бидэнд энэтхэг хоол нэг их зохицоогүй тул Монголоос авч явсан хүнс, жимс, ногоо голдуу идсэн.
-Таны өрсөлдөгчид амаргүй болох нь эх ний өдрийн тулаанаас харагдсан. Сугалаанд таарсан учраануудаа хэр судалсан байв?
-Миний жинд 41 тамирчин тоглосон. Тэдэн тэй тэмцээн өндөрлөх хүртэл хүндхэн тулаан өрнүүлж, ард нь гарах амаргүй байлаа. Бид тэнд очсон даруйдаа утсаа хураалгасан болохоор өр сөлдөгчдөө судлах ямар ч боломж гараагүй. Тиймээс маргааш нь хэнтэй тулалдахаа сайн мэдэхгүй дэвжээнд гарсан. Эхний тоглолтоо Вьетнамын тамирчин Ти Ким Антай хийж, 5:0- ээр хожсон. Тоглолтын II үед давшиж, буланд шахан тулалдсан ч шүүгчид түүнд илүү оноо өгч харагдав. Шийдвэрлэх III үед ядарч цуцахад нь зогсолтгүй довтолж, хүнд цохилтуудаа оновчтой болгосноор өрсөлдөгчөө тоолуулсан. Хоёр дахь тоглолтдоо Марокко улсын Видад Берталтай таарсан. Бидний хэн ялсан нь шигшээ 16-д шалгарах байв. Тэрбээр надаас хүч, бяраар илүү. Дэвжээнд хэн хэнд нь ур чадвараа харуулж, тэм цээнээ үргэлжлүүлэх чухал байлаа. Түүнийг буул гаж авахын тулд толгойгоо түрүүлж ажиллуулах хэрэг гарсан юм. Тэр үед багш нарын минь зөв лөгөө, боловсруулсан тактик их нөлөөлсөн. Тоглолтын дундуур багш нар “Миний охин ядрахгүй шүү, тэвчээртэй бай. Ялахын тулд бүхнээ гаргаж тулалд” гэсэн нь урам өгч зоригжуулсан шүү.
-Бразилын Татиана Чагастай хийсэн тог лолт тань спорт сонирхогчдын анхаарлыг татаж, медалийн төлөө хэн нь тулалдах бол гэсэн таамаг төрүүлж байлаа.
-ДАШТ-д шилдгүүд л өрсөлддөг. Бразилын Татиана Чагас миний хувьд хүчирхэг өрсөл дөгчдийн нэг. Тоглолтын эхний үед шүүгчдээс тааруухан үнэлгээ авсан ч дараагийнхад нь сайн тулалдаж, түүнийг 4:1-ээр илүүрхэж медалийн төлөө тоглохоор шалгарсан юм. Тэр тоглолт амжилтын минь хувь заяаг шийдэх болохоор их хичээсэн. Тиймээс учраа таарсан бүх өрсөл дөгчөө ялахын тулд ядраах төлөвлөгөө боловс руулсан юм. Шүүгчдэд тэвчээр гаргаж, ядар гаагүйгээ харуулах тактиктай тулалдаж, III үед цохилтынхоо тоог ахиулан өөрийгөө илүү гэдгээ харуулахыг зорьж байлаа. Бусад орны дасгал жуулагчид Монголын тамирчдын тулааныг суд лахын тулд дэвжээ тойрч зогсоод тэмцээн өн дөрлөсний дараа бэлтгэлийн заал руу явдаг байв. Өдөр бүр шинэ тамирчинтай тулалдсан бид тэм цээний өдөр хоногуудыг завгүй өнгөрүүлсэн дээ.
-Хүрэл медалийн төлөөх тулаан таныг дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах, эсэхийг олон талаар сорих шиг санагдсан. Италичууд Савчук Оленаг тасралтгүй дэмжиж, зоригжуулж байгаа харагдсан шүү.
-Шигшээд үлдэх, эсэхийг олон талаар сорьж шалгасан нь тамирчдын хувьд маш хүнд байв. Медалийн төлөөх тоглолтын өмнөх өдөр хэрхэн тулалдах бол гэж их сандардаг юм билээ. Тиймээс сэтгэлзүйчийн зөвлөсөн бүхнийг нэгбүрчлэн ан хааралтай сонссон. Өглөө боссон даруйдаа сэтгэл зүйгээ бэлдэж, аль болох тайван байхыг хичээж байв. Тоглолтын үе бүрт тактикийн дагуу тулалдан, өрсөлдөгчөө ядрааж цуцаасан. Түүнтэй хүчтэй мөргөлдөж, толгой өвдөж байсан ч энэ бол медалийн төлөөх хамгийн чухал тоглолт шүү гэж өөрт хэлээд үргэлжлүүлсэн юм. Түүнд ялах боломж олгохгүй довтолсоор 5:0-ээр хожиж, хүрэл медалийн болзол хангачихаад их баярласан. Тэр үед догдолсондоо болоод толгой хагарч, цус гарсныг ч анзаараагүй. Медалийн төлөөх тоглолтын өмнө Л.Алтанцэцэг эгчид “Хоёулаа чадна аа” гэж хэлээд гарсан. Медаль гардсаны дараа “Бид чадлаа” гээд баяртайгаар тэврэлдээд инээлдэж билээ. Бид өмнө нь нэг жинд цөөнгүй таарч, медалийн төлөө шалгарч байлаа. Бэлтгэлд гарсан үедээ түүнтэй нэг өрөөнд байрлаж, хүсэл, мөрөөдлийнхөө тухай ярилцдаг сан. Амьдрал, спортод ч үргэлж тусалж ирсэн эгчийнхээ дай чин, тууштай зан чанар, хэзээ ч бууж өгдөггүй ха туужил, тэвчээрээр бахархдаг.
-Тэр тоглолтын дараа одоо хэнтэй ч ту лалдсан ялж, медалийнхаа өнгийг хувиргана гэх итгэл, найдвар төрсөн байх.
-Намайг үүнээс гадна хоёр ч тулаан хүлээж байгааг өөртөө үргэлж сануулж байлаа. Би эх орондоо медальтай ирэх бодол тээж, Энэтхэгийг зорьсон. Тэнд хүсэл, мөрөөдлөө биелүүллээ. Та мирчин хүний амжилт зөвхөн өөрийнх байдаггүй. Миний ард итгэж тусалдаг олон хүний дэм бий. Тэднийхээ ачийг амжилтаараа хариулна гэх бо дол намайг хөглөж, урагшлуулсан юм шүү. Дэв жээнд гаргах бүрт эх орон, багш нарын минь хичээл зүтгэл, найдвартай ар тал болж ирсэн гэрийнхэн минь нүдэнд харагддаг байлаа.
-Мөнгөн медалийн төлөөх тоглолтыг монголчууд амьсгаа дарж, аварга болчи хоосой гэж ерөөж үзсэн. Колумбийн Ариас Кастанеда Йени Марселата эцсээ хүртэл тулалдсан нь дэлхийн үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэй уясан гэдэгт эргэлздэггүй.
-Мөнгөн медалийн төлөөх тоглолтын өмнө миний нойр хүрээгүй. Сэтгэл тогтворгүй бай сан тул сэтгэлзүйчтэйгээ сайтар ярилцаад тайв ширч амарсан. Тэр өдөр “Би энэ бүхнийг яах гэж эхлүүлсэн билээ. Одоо л амжилт гаргахгүй бол хэзээ гаргах юм. Энэ өдрийг маш удаан хү лээсэн. Тиймээс зоригтой тулалдаж ялна” гэж өөрийгөө хурцалсан. Тэр тулаанд надаас олон эгч, туршлагаар илүү өрсөлдөгчдөө би бууж өгөхийг хүсээгүй. Түүний алдар нэртэй нь бус, амжилттай нь тулалдах үүрэг хариуцлага ирсэн тул бүхнээ шавхаж, эцсээ хүртэл тулалдсан. Өөрийгөө хож чихлоо гээд бодтол харамсалтай нь шүүгчдийн саналаар түүнд ялагдсан юм. Хэдийгээр түүнд хожигдсон ч надад суралцсан зүйл их байлаа. Би Монголынхоо тамирчдаас ОУХМ Т.Болортуул эгчийг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Тэрбээр яг түүн шиг үлгэр дуурайл болж чадах боксчдын нэг байв. Түүний ялах хүсэл, эрмэлзэл харцнаас нь шууд мэдрэгдсэн. Түүнтэй ядраагүй юм шиг дүр үзүүлж тоглох надад ч их таалагдсан шүү. Хойшид өөртэйгөө шаргуу ажиллаж, чаддаг бүх нээ төгс болгочихоод дараагийн ДАШТ-д таарах өрсөлдөгчдөдөө “бэлэг барина” гэж бодож байгаа.
-Гэрийнхэн тань тоглолт үзэхдээ дэв жээнд тантай хамт сэтгэлээрээ тулалдсан байх аа?
-Эх орондоо ирэхэд баярын нулимстай угтаж, үнссэн тэднийхээ харцнаас бүхнийг ойлгосон. Тэмцээний үед тоглолтдоо анхаарал хандуулаад аав, ээжтэйгээ холбогдож амжаагүй. Ах, дүүс минь надтай холбогдохыг хичээж, тоглолт бү рийн дараа урам хайрласан мессеж бичсэнийг дараа нь харсан. Би ойрд баяр хүргэсэн утасны дуудлага, урмын үгэнд бялуурч байгаа. Тоглолт бүрийг минь үзсэн олны сэтгэгдлийг нэгбүрчлэн уншиж, хэрэг болох зүйлийг нь өөртөө шингээж авлаа. Бидэнтэй хамт явсан эмч, сэтгэлзүйч маш их түшиг тулгуур болсныг дурдах нь зүйтэй. Тэд багш нараас минь дутахгүй зоригжуулж, тоглох бүрт бэртэл авахгүй байх талаар зөвлөдөг байсан нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Тамирчдынхаа сэтгэл зүйг Б.Золзаяа эгч сайтар ажиглаж, цаг тутамд зөвлөсний ачаар хүнд тулаануудын ард амжилттай гарлаа. Тамирчдад тэмцээний үед сэтгэл зүйн зөвлөгөө чухал болохыг тэрбээр ойлгуулсан.
-Монголын тамирчдад Энэтхэгийн дэвжээ энэ удаа ч гэсэн ээлтэй байлаа. Энэ мөчөөс эхлээд дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсаж байна. Дараагийн тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт тамирчин гэж зарлуулаад дэвжээнд гарах нь.
-ДАШТ-ээс хүртсэн хүрэл медаль минь харах бүрт сайхан дурсамж төрүүлэх болохоор шагна лынхаа хамгийн дээр зална. Ирсэн цагаасаа энд тэнд зочноор уригдаж байгаа тул одоогоор цүн хэндээ хийгээд явж байгаа. Өчигдөр “Би ингээд дэлхийн тамирчин боллоо шүү дээ” гэж бодсон хэрнээ өөртөө итгэхгүй байв. Өмнө нь хэцүү байсан бүхэн зүүд шиг санагдахад инээд хүрч суулаа. Гавьяат тамирчин М.Нандинцэцэг эгч Энэтхэгийн дэвжээнээс 2018 онд анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан баярт үйл явдлыг одоо ч мартдаггүй. Тамирчин байх сайхан шүү дээ. Миний хувьд түүний бахархам амжилтыг үргэлж лүүлж, энэ спортоор хичээллэдэг охидод урам өгч, хичээвэл зорьсондоо хүрдгийг ойлгууллаа гэж бодож байна.
-Зорилгоо бодоод урагшилсан бүхэн тань сэтгэлийн хат суулгаж, ухаан хайрласан гэдэгтэй санал нэг байна уу?
-Тийм ээ. Бэлтгэл хийсэн хором бүртээ энэ бү хэнд бэлтгэгдэж байсан. Амаргүй санагдсан бол гон намайг хурцалж, хатуужил тэвчээрээс сурал цах сэтгэлийн хаттай болгосон. Унаж боссон өдрүүд минь надад ухаан хайрлаж, тууштай хи чээллэсэн зүтгэл минь амжилтаас атгууллаа.
-Зэвсэгт хүчний байгууллагад ажилладаг тамирчдын нэг нь та. Хамт олон тань таныг өмнөхөөсөө илүү тэвчээр гаргахад нөлөөлж, үүрэг хариуцлагатай, сахилга баттай болго сон биз?
-Би зэвсэгт хүчний 065 дугаар ангид планше тээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийхэд хамт олон минь тусалж дэмждэг юм. Ээлжид 24 цаг гарч, буусан даруйдаа бэлтгэлээ үргэлжлүүлэхэд тэд “Чи ядарна шүү дээ. Сайн амарч байгаарай. Тэвчээртэй, эрч хүчтэй, дайчин эмэгтэй шүү” гэж санаа тавьж хэлдэг үг нь хааяа ядарсан үед урам өгдөг. Арми ямар ч хүнийг тэвчээр хатуужилд сургадаг. Эх орон минь гэж бодохоор өөрийн чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүсдэг юм. Энэ бодол минь намайг хү чирхэг нэгэн болгож хувиргадаг юм шүү дээ.
-Анх ширэн бээлий өмсөөд бэлтгэл хий сэн тэр өдрийг дэлхийн дэвжээнээс эргэн харах үед ямар бодол төрүүлсэн бол?
-Олон зүйлийн өмнө үгүй гэж хэлээд бэлтгэл сургуулилалтаа тэргүүнд тавьж ирсэн өөрөөрөө бахархдаг. Энэ удаагийн ДАШТ-ээс олон хүн мянга, хэдэн зуун удаа бэлтгэл уйгагүй хийж, дэвжээнд ур чадвараа хэдхэн минутад харуулдаг тамирчдын амжилтад хүрэх замнал амаргүй болохыг ойлгосон байх. Энэ ташрамд, Монголын боксын холбоо, тус холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, “Алдар” спорт хороо болон, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олон, амжилтад хүргэж, медалиас атгуулсан Гавьяат дасгалжуу лагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш нар таа, мөн МҮОХ, БТСУХ, үндэсний шигшээ ба гийн хамт олон, гэр бүл, ах дүүс, найз нөхдөдөө талархсанаа илэрхийлье.