Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэлийг эрх мэдлээ урвуулж, улсын төсвийн их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны наймдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн билээ. Дээрх албан тушаалтныг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх болон түүний хамаарал бүхий хүмүүстэй хамтарч, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцины хөрөнгөөс завшин, мөнгө угаасан гэх үндэслэлээр нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр энэ сарын эхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.
Уг нь НПГ-аас эл хэргийн холбогдогч нарт энэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 3-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон ч яллагдагч нар, тэдний өмгөөлөгчид ямар нэг байдлаар хугацаа хожихыг оролдож, улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы нэр дээр гомдолгаргажээ. Үүнээс шалтгаалж шүүхэд шилжүүлэх хугацаа хойшилсон юм билээ. Зарим хүн элхэргийн холбогдогч, Заяатын Батсүх нь улсын ерөнхий прокурортой нэг нутгийнх, Өвөрхангайн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр хэргээс мултрахыг оролдон ийнхүү хугацаа хожихыг оролдсон хэмээн хардаж буй. Юутай ч УЕПГ-ынхан яллагдагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Малэмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх тэргүүтэнд холбогдох хэргийг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
НПГ-аас Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нарт Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.10-1-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм билээ. ТэдХААИС-ийг хамт төгссөннайзууд аж.
Манай улс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2016 оноос өмнө ОХУ-ын Владимр хот дахь Бүх холбоотын малэмнэлгийн холбооны улсын үйлдвэрээс авдаг байсан гэдэг. 2016 онд гэхэд 15 сая тун вакцин 337.5 мянган ам.доллар буюу нэг тунг нь 0.0225 центээр худалданавч байж. ГэтэлД.Түмэндэмбэрэлэрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бусдад буюу З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017- 2020 онд дөрвөн удаа, арай өндөр үнээр авсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн дээрх хувийн үйлдвэрээс нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авчээ.
Уг нь бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-тзаасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасан байдаг бол 34.1.9-д “Яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авахад шууд гэрээ байгуулж болно” гэж хуульчилсан. Гэтэл олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан, эсэх нь тодорхойгүй, Энэтхэгийн компанитай тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулсан нь яалт ч үгүй ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй.
Бидний авсан мэдээллээр АТГ-ынхан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улсуудтай хөрөнгө буцаах, мэдээлэлсолилцох чиглэлээр нягт хамтран ажилладаг болсны үр дүнд Энэтхэгийн талаас вакцины төлбөрийн гүйлгээний мэдээллүүдийг гаргуулж авсан гэнэ. МЭЕГ-ынхан БНЭУ-ын “Heister biosciences limited” компанитай 2018 оны есдүгээр сарын 12-нд албан ёсны нэршлээр PPR вирус буюу бог малын мялзан өвчний эсрэг долоон сая тун вакциныг 651 000 ам.доллароор нийлүүлэх гэрээ байгуулжээ. Дараа жилийнх нь долоо болон арваннэгдүгээр сард тус бүр гурван сая тунг 279 000 “ногоон”-оор, 2020 оны оны хавар өмнөх жилийнхтэй адил хэмжээтэйг ижил үнээр нийлүүлэх гэрээ хийсэн юм байна. Улмаар “Heister biosciences limited” компанийн дансанд 3.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют МЭЕГ буюу улсын төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн гэнэ. Энэтхэгийн аж ахуйн нэгжтэй З.Батсүхийн үүсгэн байгуулсан “Глобал бизнес линк” ХХК хамтран ажиллах агентийн гэрээ 2016 онд хийсэн гэх мэдээлэлч бий. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн хувийн компанийг зуучилж, сонгон шалгаруулалтад нөлөөлсөн байж болзошгүй хүн нь ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх гэж үзэх үндэслэл байгаа юм. Түүний байгуулсан элкомпани нь малын эм, бэлдмэлийн импорт, худалдаа, лабораторийн тоног төхөөрөмж, эм урвалжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Гэхдээ МЭЕГ-аас зарласан тендерийн төлбөрөөс 778 560 ам.долларыг дээрх компанийнхаа бус, үеэлдүү Х.Энгүүн, түүний нөхөр П.Амар нарын “Голомт” банкан дахь дансаар дамжуулан 2018-2020 онд шилжүүлэн авсан нь тодорхой болсон аж. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард долоон сая тун вакцин авахаар шилжүүлсэн 651 000 ам.доллароос дараа сард нь П.Амарын данс руу 339 000 ам.доллар шилжүүлснийг тэрбээр хадам ах З.Батсүхэд хүлээлгэн өгсөн нь тодорхой болсон гэдэг. Уг мөнгөнөөс нь МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл хувь хүртэж, бэлэн мөнгөөр орон сууц худалдан авсан баримт ч гарч ирсэн тухай мэдээлэл бий.
Түүний дараа Х.Энгүүний дансаар 2019 оны наймдугаар сараас хойш 2020 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд есөн удаа нийт 438 000 гаруй “ногоон” Энэтхэгийн компаниас шилжүүлэн өгсөн баримтыг хууль сахиулагчид тогтоосон байх юм. Нарийвчилбал, нийт 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсаныг хууль сахиулагчид тогтоон, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа юм.