Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн III ангийн сурагч Н.Содхүлэгт ах, эгчийнхээ шатар тоглохыг харсаар байгаад хичээллэх хүсэл төрсөн аж. Тэрбээр “Мөнгөн өвөл 2023”, “Цодгор хүү” УАШТ-ээс алт, Н.Намжил багшийн нэрэмжит Улаанбаатар хотын АШТ-ий аварга, нийслэлийн АШТ-ий мөнгөн медальтай. Түүний ах Н.Содбилэгт оюуны спортод амжилт гаргаж, тив, дэлхийн аварга болсон тамирчин. Тэрбээр Мальта улсын Меллиха хотод өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлж, аваргын цом гардсан юм. Тэгвэл эгч Н.Содгэрэлт нь Албани улсад 2018 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-д үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөн хүрэл медальтай иржбайв. Өдгөө аавынхаа удирдлагад хичээллэдэг Н.Содхүлэгтийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Таныг шатрын тэмцээнд оролцох үед ангийн багш, хамт олон тань ойлгож дэмждэг үү?
-Миний сурдаг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулиас шилдэг олон шатарчин төрсөн. Тэмцээнтэй өдрүүдэд ангийн багш Р.Үүрцайх болон хамт олон минь намайг дэмжин, хичээлээс чөлөөлдөг. Би УАШТ, дүүргийн АШТ-д оролцохоос гадна Монгол Улсын авaрга, олон улсын шүүгч, спортын мастер Н.Намжил багшийн нэрэмжит хотын АШТ-д өрсөлдөж, алтан медаль хүртэж байлаа. Багаасаа ах, эгч хоёрынхоо шатар тоглохыг харж өссөн. Тэдний тэвчээр гарган сууж, оюун ухаан төвлөрүүлэн, анхаарлаа хандуулж байгаа нь их таалагддаг. Миний хувьд олон цаг бэлтгэл хийхээр ядардаг. Тиймээс хэсэг амарч байгаад тоглоход сэтгэл сэргээд, эрч хүчтэй болдог юм. Би одоогоор аавынхаа удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байгаа. Н.Намжил багшийн нэрэмжит Улаанбаатар хотын АШТ-д оролцоход гэрийнхэн минь “Ямар ч хүүхэдтэй таарсан сандрахгүй тоглож, амжилт гаргаарай. Алдаа гаргахгүйн тулд сайн бодож, нүүдэл хийгээрэй” гэж зөвлөсөн. Тэднийхээ зөвлөснөөр тоглоод түрүүлсэн дээ. Миний хувьд бэрсээр нүүх дуртай.
-Таныг сурагчдын ДАШТ-д ах, эгч хоёртойгоо оролцохоор ирэх хавар хилийн дээс алхана гэж сонссон.
-Тийм ээ, оролцоно. Өнгөрсөн жи лийн есдүгээр сард аавтайгаа хамт Гүрж улсын Ба тума хо тыг зорьж, өсвөр үеийнх ний ДАШТ-д өрсөлдсөн. Тэнд улс бүрээс шилдэг шатарчид тоглоход ме даль хүртээгүй ч өөрийнхөө хэмжээнд чамгүй туршлага хуримтлуулаад ирсэн. Над тай таар сан хүүхдүүдээс ОХУ-ын тамир чин битүү байрлалтай тоглож, мориор шахан, довтолж нүү сээр хожсон юм. Насаар чацуу ч түүний тоглолт тун өвөр м өц, сонирхолтой санагдаж билээ. Грек улсад ирэх дөрөвдүгээр сард болох сурагч дын ДАШТ-д ах, эгч хоёртойгоо хамт оролцохдоо намайг хожсон хойд хөршийн тамирчнаас даагаа нэхэх бодол бий. Миний хувьд хэнтэй ч таарсан ялна гэсэн бодолтой тоглодог.
-Та гэрийнхнээсээ хэнтэй нь бэлтгэл түлхүү хийж байна.
-Эгчтэйгээ хамт бэлтгэл хийдэг. Тэр бээр тоглолтын бэлтгэл хангагч болдог юм. Амжилт гаргахын тулд ах, эгчээсээ сурах зүйл их бий. Миний хамгийн дуртай хичээл математик. Шатар тоглож сурс наар хичээлдээ сайн болсон шүү.
-Шатраас гадна сонирхлыг тань их тат-даг спортын төрөл бий юү?
-Би сагсан бөмбөгт дуртай. Сагсан бөмбөгийн алдартнуудаас NBA-ийн 11 дэх удаагийн аварга “Бостон селтикс”-ийн ам жилтаар бахархдаг. Чөлөөт цагаараа АНУ-ын “Бүх одод”- ын болон лигийн АШТ зурагтаар гарч байвал сонирхож үздэг юм. Миний хувьд амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Надад ээжийн минь хийсэн бүх хоол амттай санагддаг юм. Амралтын өдрөөр ээжийн хээ хийсэн пиццаг нь идэх дуртай.
-“Цодгор хүү” УАШТ-д та нэг бус удаа оролцож медаль хүртсэн санаг дана.
-“Хос мастер” шатрын академиас жил бүр зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Мөнгөн өвөл-2023” тэмцээн энэ сарын 11-12-нд болоход ес хүртэлх насныхны ангилалд оролцож аварга боллоо. Түүнчлэн 2021 онд “Цодгор хүү” УАШТ-ээс алт, өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. УАШТ хотын АШТ-ээс олон зүйлээр өөр болдог юм билээ. Олон шилдэг тамирчин оролцдог тул өрсөлдөөнтэй. 2022 онд өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53 дахь удаагийн тэмцээнд аваргын төлөө Т.Тодмөнхтэй тоглож, удаал сан. Тэрбээр миний ноён руу довтолж нүүсээр хожсондоо. Бид найзууд. Тэмцээнд өрсөлдөгч болж таардаг ч тоглолт өндөрлөсний дараа энгийн үе шигээ ойр дотно нөхөрлөдөг. Түүнтэй хойшид дахин таарах байх. Тиймээс ялахын тулд хичээж, бэлтгэлээ сайн хийнэ.