“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн механик инженер, “Horizon” клубийг үүсгэн байгуулагчдын нэг, уулчин, ОУХМ А.Баттогтох өнгөрсөн жилийн тавдугаар сарын 9-нд Непалулсын Макалуоргилд авирч, Төрийн далбаагаа мандуулсан. Далайн түвшнээс дээш 8463 метрторших тус оргил нь дэлхийд өндрөөрөө тавдугаарт эрэмбэлэгддэг. Өмнө нь монголхүн гараагүй Макалуд бараалхан, зорилгоо биелүүлэхэд түүнийг хүсэл, мөрөөдөл нь хөтөлсөн гэдэг. Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил бий. Тэдгээр оргилд Монголын далбааг мандуулах зорилготой “Монгол мөрөөдөл 14” төслийн эхний авиралтыг тэрбээр амжилттай гүйцэтгэж, уулын спортынхны түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн юм. Уулын спортын төрлүүдээр олон жил тууштай хичээллэж, Европ тивийн ноён оргил Эльбрус, Өмнөд Америкийн Андын нурууны ноён оргил Аконкагуа болон Монголын 4000 метрээс дээш өндөртэй оргилуудын олонход нь авирсан түүнтэй ярилцлаа.
-Цастай, жавартай өвлийн улиралд уулчдыг хийморио сэргээхээр оргил руу тэмүүлдэг гэж ярьдаг. Та ч бас тэдний нэг шүү дээ.
-Уулчид “Уул дуудна” гэж ярьдаг юм. Хүн байгалийн амьтан шүү дээ. Ууланд авирахад үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж авдаг. Суурин газар ажиллаж, амьдардаг хүнд тэр мэдрэмж үгүйлэгдэж, хөдөөг зорихыг хүснэ. Надад ч гэсэн нутагтаа очиж, оргилд авирах сан гэх бодол төрдөг юм. Би байгальд их татагддаг. Орон нутагт томилолтоор явдаг байхдаа байгалийн сайхныг харан баясаж, дуран авайдаабуулгадаг байлаа. Өвөл амралтын өдрүүдэд утаанаастүр холдож үүргэвчээ үүрээд, зургийн аппараттай ууланд алхах дуртай. Би Иргэний нисэхийн ерөнхий газар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын албанд 2003 оноос өнөөг хүртэл механикч, техникч, орнитологич, механик инженерээр ажиллаж байна.
-Уулчдыг хүсэл, сонирхол нь нэгтгэдэг юм билээ. Ууланд алхахдаа та хобби нэгтэй хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлдэг байлгүй.
-Хүсэл, сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж, яриа өрнүүлэх тусам найзын хүрээ тэлдэг. Ууланд алхдаг нөхөдтэйгөө ярилцаад “Horizon” клуб байгуулж, хоббигоороо нэгдсэн сайхан хамт олон бүрдүүлсэн. 2015 онд Японы гэрэл зурагчин Тэцүро Шимизүтэй хамт мөнх цаст Цамбагарав ууланд анх гарч билээ. Тэрбээр ирвэс, байгаль, нүүдэлчдийн өвөрмөц амьдралын хэв маяг, ахуйн онцлогийг харуулсан зураг дардаг юм. 1997 оноос хойш 50 гаруй удаа ирж зураг авахдаа гэрэл зургийн таван цомог гаргасан. Миний төрсөн нутаг Ховд аймаг. Хүүхэд байхдаа нутгийнхаа өндөр оргилын хормой, Хар-Уснуурын хөвөөгөөр хурга, ишиг хариулж өссөн. Тэр үед бага байсан тул уулсын өндрийг харж, бишрэхээс биш, сайхныг нь хараахан мэдрээгүй явжээ. Хожим Улаанбаатарт суурьшиж амьдарснаар нутгийнхаа уул, усыг үгүйлж жил бүр очдог.
-Гэрэл зурагчин Тэцүро Шимизүтай танилцаж, цаст Цамбагаравт гарсан тань тун сонирхолтой санагдлаа.
-Түүнтэй санамсаргүй тохиолдлоор танилцаж байлаа. Би ээлжийн амралтаа авсан даруйдаа унаанд сууж, гэрэл зургийг хэрэгслээ үүрээд л нутгаа зорьсон юм. Ховд аймагт амьдардаг авга ах минь гадаадын жуулчдыг байрлах газарт нь хүргэж үйлчилдэг жолооч байв. Үүргэвч үүрээд зургийн аппарат барьсан намайг хараад ах “Нийслэл хүү” гэж цаашлуулна. Тэрбээр “Чамтай адил нэг нийслэл хүү Японоос ирж байгаа. Өнөөдөр бууна” гэв. Тэцүро Шимизүг хамаатны ахынд зочилж ирэхэд нь анх уулзсан юм. Тэрбээр Монголын баруун аймгийн нутгаар 14 хоног аялахаар хөл тавихдаа очих газруудаа сайтар төлөвлөсөн байв. Түүнтэй аялах хугацаандаа сайхан найз болсон шүү.
-Нутгийнхаа өндөр уулсын нэгэнд түүнтэй авирах ховор боломж тохиосон нь амьдралд тань мартахааргүй дурсамж үлдээсэн байх нь.
-Тэрбээр ирвэс, ховор амьтны зураг дарах гэж их явдаг юм билээ. Цамбагарав ууланд гарахаар түүнтэй авирахад нуруу нь өвдөж, дээш өгсөхөд амаргүй болсон тул ачааг нь үүрэлцээд мөнх цасан дээр очсон. “Үүнээс цааш явахгүй нь ээ” гэхэд нь үлдээгээд мөнх цасны наад хэсэгт гарч байлаа. Тэр үед эрсдэл, аюулыг нь сайн мэдэхгүй ганцаараа багажгүй явснаа бодохоор одоо айдас төрдөг юм. Цамбагарав хайрханд явсныхаа дараахан Хэнтийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 2799 метр өндөр Асралт хайрханд авирах сан гэх хүсэл төрөөд байлаа. Энэ уулыг уулчдын босго хайрхан гэж ярьдаг. Авирахад уулчдаас хүч, хөдөлмөр, зориг их шаарддаг. Миний хувьд уулчдын мэргэжлийн багийнхантай авирсан болохоор хэцүү байгаагүй.
-Асралт хайрханд гарсныхаа дараа ямар оргилд авирав?
-Алтай Таван Богд оргилд хэрхэн авирах талаар багагүй судалж, нэг хүнтэй холбогдсон нь Н.Сүрэнжав ах байв. Тэрбээр миний саналыг уриалгахан хүлээж авсан ч тэр үед баг бүрдээгүй тул хойшлуулж, дараа жил нь авирсан. Уулчид түүнийг Сэнгүү хэмээн хүндэлж дууддаг байв. Түүнийг дагаж ууланд алхсаар бараг туслах ажилтан нь болчихсон. Цөөнгүйудаа ингэж явсан минь надад нэг талаар туршлага болсон доо. Тэрбээр 2017 онд Отгонтэнгэр хайрханд уулчдын багийг ахалж явахдаа эндсэн юм. Азаар эсэн мэнд үлдсэн 10 хүний нэг нь би. Ууланд хамт алхдаг найзуудаа нүдэн дээр осолдохыг харах үнэхээр хүнд байлаа. Тэр жил хэдэн ч ууланд хамт гарсан найзууд минь “Хэдүүлээ баг болоод дараа жил тийморгилд гарна шүү” гээд ярьдаг байсны нэг нь Эльбрусбайв. Миний хувьд өндөр оргилд гарахдаа тэднийхээ хүсэл мөрөөдлийг тээгээд авирч байна гэж боддог юм.
-“Horizon” клубийгтэргүүлдэгболсон цагаасаа баг ахалдаг болсон уу?
-Сүүлийн жилүүдэд клубийнхээ гишүүдтэй хөтөч хийж явсан болохоор Монголынхоо өндөр оргилуудын ихэнхэд нь авирчээ. Үүнээс Дэлгэрхаан, Дэглий цагаан ууланд одоохондоо авираагүй ч зорьж очоод харах бодол бий. Ууланд авирахдаа байгалийн сайхныг харж, мэдрэх илүү сонирхолтой. Би оргилд гарахаасаа өмнө тухайн орон нутгийн талаар мэдээлэл авахыг хичээдэг. Хүйтний оргилд гарсныхаа дараа Сэнгүү ах болон бусад уулчны ярианаас Кавказын ууланд очиж, Европ тивийн ноён оргил Эльбруст мөрөө гаргах бодол төрсөн юм.
-Эльбруст гарсан авиралт танд хэр сонирхолтой санагдсан бэ?
-Уулчдаас Д.Отгонхүү, мото, авто спортын тамирчин Б.Бат-Ундрал бид гурав баг болж Эльбруст авирсан. Тэр авиралтыг Д.Отгонхүү ахалсан юм. Тэрбээр тус оргилд болдог уулын гүйлтын тэмцээнд Монголынхоо нэрийг цөөнгүй гаргасан тул биднээс илүү туршлагатай. Үүний дараа 8000 метр өндөртэй оргилд гарахад цаг агаар, уур амьсгалд дасан зохицох өндрийн бэлтгэл хийх шаардлагатай болсон тул Өмнөд Америкийн Андын нурууны ноён оргил Аконкагуаг зорьсон. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, ууланд татагдаагүй бол үгээр хэлэмгүй тэр мэдрэмж, дурсамж үлдэхгүй өнгөрөх байсан болов уу. Уулчин хүн өндөрт өөрийгөө сорихын тулд айдсаа давж, шаардлагатай үед зориг гаргах ёстой. Тиймээсл сэтгэл зүйгээ сайтар бэлдэх хэрэгтэй байдаг юм. Оргилд авирахад эхэндээ сүрддэг байсан ч уулчдын багийнхантай нэгдэж явсаар сүүлдээ дассан. Уулчдын алдаа эхнийх бөгөөд эцсийнх байдаг. Зорьж авирсан бол буцах замгүй, зөвхөн урагшлах жимтэй. Хөтөч хийхдээ авирсан гурван хүний хоёр нь больё, дахиж хэзээ ч явахгүй гэж ярихыг нь цөөнгүй сонссон. Тэд хэдэн сарын дараа тааралдаад “Ууланд авирах уу” гээд асуудаг юм. Зарим хүн оргилд гарчихвал зорилгодоо хүрлээ гэж боддог. Уулын спорт эрсдэл өндөртэй. Хамгийн гол нь эсэн мэнд буух нь чухал.
-Оргилд авирахын өмнө та сүсэглэж залбирдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Би ч гэсэн уулчдын адил оргилд авирахын өмнө сүсэглэж залбирдаг. Тухайн орны ёсзаншил, уул усанд нь хүндэтгэлтэй хандах, ил, далд зөв дадалтай байх нь хамгийн том бясалгал, сүсэг болов уу. Уул уулчдад зөвхөн бодит байдлыг мэдрүүлдэг. Тэнд мэдлэг, боловсрол, ясүндэс, угсаа гарал огт хамаагүй. Уул бол өөрийгөө ялах өрсөлдөөний талбар. Хүмүүсийн ямар зан чанар, хэр хатуужил, тэсвэртэйг үнэнээр нь харуулна. Анх авирч байгаа заримаас нь хэн нэгэнтэй өрсөлдөх гэсэн дэврүүн, хөөрүү бодол анзаарагдана. Ууланд хэдэн удаа авирсных нь дараа ярилцахад өмнөхөөсөө өөр бодолтой болсон нь мэдрэгддэг. Уул хүний мэлмийг нээж, амьдралыг энгийнээр харах ухаан хайрладаг нь гайхалтай шүү.
-Та Макалуд мөрөө гаргасан Монголын уулчдаас анхных нь. Оргилыг зорихын өмнө сэтгэл тань хэр догдолсон бол?
-8000 метрийн өндөр оргилд гарах нь миний мөрөөдөл байлаа. Макалуг зорихын өмнө сэтгэл их догдолж, хурдан харах сан гэж бодож билээ. Уулын спорт зардал өндөртэй. Макалуг зорих хүсэл минь олон хүний тус дэм, оролцоотойгоор биелсэн. Ууланд хайртай, үргэлж дэмждэг хүмүүст одоо ч баярладаг. Хөлгийн жолоо залахад Монголын уулчид “Эсэн мэнд эргээд уулзана шүү” гээд үдэж байв. Тэнд олон улсын уулчид очдог. Биднийг хүсэл, сонирхол нэгтгэдэг гэж ойлгож болно. Дэлхийн өнцөг булан бүрээс цугладаг тул ярилцах сэдвийн хүрээ өргөн. Бид учиргүй дотносож нөхөрлөдөггүй ч байнга холбоотой байдаг. Нөхдөөсөө эргэж уулзах том даалгавар авсан би итгэл найдварыг нь алдахгүйн тулд тун хашир, бүхнийг тооцоолж авирсан. Надад тэр үед зорилгодоо хүрэх л хамгийн чухал байлаа.
-Непалд 8000 метр өндөртэй 14 оргилын найм нь байдаг гэж сонссон.
-Ууланд нэгэндээ түшиг болж явах сайхан. Явахаасаа өмнө авирах уулаа багагүй судалдаг ч очоод бодитоор харах өөр. Өнгөрсөн жил Ч.Ариунзул эгч, Б.Гантулга бид гурав Непалын Катманду хотод хөл тавьж, тусбүр өөр оргилд авирахаар хөдөлсөн. Б.Гантулга Аннапурна (8091 метр), Эверест (8848), Ч.Ариунзул эгч Канченжунга (8586), би Макалуд (8463) авирсан. Ууланд анхаарлаа сарниулахгүйн тулд болгоомж, сэрэмжтэй явах ёстой. Анхаарал жаахан сарних төдийд алдаа гаргана. Тиймээс уулчид сэтгэл хөдлөл бага илэрхийлдэг. Авиралтын үед оргилын оройд өглөө нар тусаж байх үед гарвал сайн, салхи ч тогтуун байдаг юм. Макалуд үндсэн авиралтаа тавдугаар сарын 8-ны өглөө эхэлж, маргааш өглөө оройд нь далбаагаа мандуулсан. Бид Катмандуд тавдугаар сарын 17-нд баяр хөөртэй уулзаж, эх орон руугаа хамт хөлгийн жолоо залсан даа.
-Уулчид оргилд авирахдаа хэдэн метрээс дээших зайд өндрийн өөрчлөлтөд өртдөг вэ?
-Өндрийн өөрчлөлт тухайн хүний биеийн онцлог, өндөрт биеэ хэрхэн дасгасан, бэлтгэл хэр хийснээс шалтгаалж өөр байдаг. Ихэвчлэн 4000 метрээс дээш өндрийн өөрчлөлт нөлөөлж эхэлнэ. Би Монголоос нүдсэн борц, шар тосонд багсарсан арвайн гурил, ааруул, хурууд авч явдаг. Хүйтэн, салхитай өндөр оргилд хоол хийх амаргүй. Халуун усанд шар тостой арвайн гурилаа шингэн зуурч зутан болгоод ууна. Түр амсхийж суухдаа ааруул амандаа хүлхэх сайхан. Макалуд сүлжээгүй тул нөхөдтэйгөө нэг сар холбоо бариагүй. Оргилд гарах цаг агаарын таатай хугацааг харж хэд хоног хүлээх энүүхэнд.
-8000 метр өндөртэй оргилуудад хэзээ авирахад хамгийн тохиромжтой бол?
-Гималайн нурууны Непал, Төвөд, Хятадад байдаг оргилд хавар тавдугаар сард, Пакистаны нутагт байрлах уулуудад долдугаар сард авирах нь илүү тохиромжтой. Тухайлбал, Эверестэд монгол уулчдаас анх удаа Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тавдугаар сарын 27-нд гарсан. Дараа нь Гавьяат тамирчин Б.Гангаамаа Пакистанд байрлах К2 ууланд долдугаар сард авирсан байдаг. Миний хувьд ГашербрумI, II оргилд авирахаар бэлтгэл хийж байна. Ойролцоо оршдог хоёр оргил дэлхийд өндрөөрөө 11, 13-т жагсдаг. Авирахад цаг агаарын хувьд таатай байх улирал нь долдугаар сар юм билээ.
-“Монгол мөрөөдөл 14” төсөлд таны авирах Гашербрум оргил багтсан уу?
-Уг төслийг монгол хүн 8000 метрээсдээш өндөр дэлхийн 14 оргилд мөрөө гаргах зорилготой эхлүүлсэн юм. Миний авирах Гашербрумуул тусоргилуудын нэгтнь багтсан. Далайн түвшнээсдээш 8000 метр өндөртэй 14 оргилд монгол хүн долоод нь мөрөө гаргажээ. ТэднээсГавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестэд гарч эхлэлийг нь тавьсан бол дараа нь Б.Гангаамаа Гавьяат К2, уулын спортын ОУХМ Ч.Ариунзул Канчинжангуа, ОУХМ Ж.Бямбасүрэн Лхоце (8516), Макалуд би, Чо Оюуд (8201) ОУХМ Л.Болдбаатар, Л.Баярсайхан, Манаслуд (8163) Б.Батболд, 14 дэх оргил болох Шиша Пангма (8013)-дӨ.Батманлай, Л.Баярсайхан нар авирсан. Үүнээсгараагүй нь Дхаулагири (8167), Нанга Парбат (8125) ГашербрумI (8080), II (8068), Броуд-пик (8047метр) оргил бий. Монголын уулчид зургаад нь авирахаар төлөвлөж байгаа.
-Таныг эсэн мэнд буцаж ирсний дараа гэрийнхэн тань тайвширдаг байх даа.
-Тиймээ, намайг гэртээ ирсний дараа л манайхны сэтгэл нь тайвширч, амардаг юм. Макалугаасирээд олон хоног үгүйлсэн гэрийнхэнтэйгээ эсэн мэнд уулзаж баярласан. ГашербрумI, II оргил эрсдэл өндөртэй тул бэлтгэлээ сайтар базаах ёстой. Миний хувьд оргилд авирч, хөдөө байгаль, шувуудын зураг авч явсаар гэрлэж хараахан амжаагүй. Одоо энэ оргилд авирчихаад гэр бүлтэй болно гэж боддог ч дахиад өөр уул руу зорьдог юм. Аав, ээж минь Ховд аймгийн Чандмань сумынх. Нутаг минь сайхан байгальтай. Тэнд Хар уснуур, Жаргалант, Бумбат Алтай зэрэг үзэсгэлэнт газар бий.
-Таныг ном унших дуртай гэж дуулсан. Хамгийн сүүлд ямар ном худалдан авч, номын сангаа баяжуулав?
-Миний баснэг хобби номунших. Намайг хүүхэд байхад хамаатны нэг ах номих уншдаг сан. Би түүхэн романуудаасолонхыг нь уншсан даа. Хүүхдийн баяраар аймгийн төв орж баярлах мөнгөөрөө Чингисхааны тухай өгүүлсэн “Гал голомт” хэмээх түүхэн сэдэвтэй роман худалдаж авч билээ. Түүхэн зохиол уншсаар сүүлдээ судалдаг болсон. Дараа нь эх сурвалжийг нь хайж, ямар баримтад тулгуурлаж бичсэнийг сонирхож, археологийн олдвор, музей үздэг юм. Музейд тухайн орон нутгийн талаарх мэдээллүүд байдаг. Шувуу судлаач ажилтай тул төрөл зүйлүүдийг нь сонирхож судална. Хар-Уснуурт2013 онд 390 гаруй зүйлийн шувуу байсан бол одоо 510 болсон. Байгалийн зураг авах хүсэл минь намайг шувуу судлаач болгосон юмшүү дээ. Сонирхолдоо хөтлөгддөг надад Монгол орныхоо байгалийг судалж, аялах хүсэл төрүүлдэг. Хамгийн сүүлд “Цойлогсод”, “Миний зүрхэн дэх уулс”, “Сүнсний томьёо” зэрэг номуншлаа. Би ажилдаа явахаасөмнө өглөөний цагийг ашиглаж бэлтгэл хийдэг. Амралтынхаа аль нэг өдөр ууланд алхах дуртай.