-Монголчууд шинэ оныг угтаж аваад удаагүй байна. Энэ жил хөлбөмбөгийн ногоон талбайд олон тэмцээн өрнөнө. Дасгалжуулагч Оцүка Ичирогийн удирдлагад үндэсний шигшээ багийнхан ямар тоглолтод оролцох вэ?
-Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээбагийн тамирчидирэх намар болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудадоролцохоор бэлтгэлээбазааж эхэлсэн. Бидөнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Японы Тояама хотод тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийсэн юм. Монголджил бүр зохион байгуулдаг дээд лигийн АШТ-д Японоос легионер тамирчид ирж оролцдог. Тэд тоглолтод ур чадвар, давуу талаа харуулахын тулд бэлтгэл сайн хийдэг. Тэнд хөлбөмбөгийн академийн сургуультай тул хүүхдүүд багаасаа хичээллэж, мэргэжлийн тамирчнаар бэлтгэгддэг юм билээ.
-Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд “СП фалконс” клубт Япон, Бразилаас легионер ирж тоглосон санагдана.
-Тийм ээ. Тэдур чадвартай, техниктэй тамирчин гэдгээ тоглолтын үеэр харуулсан. Монголд анхны цас орохыг харчихаад “Чи тийм их хүйтэнд яаж амьдардаг юм бэ. Гэрээсээ битгий гараарай” гээд захиж билээ. Монголд намар сэрүүхэн байдаг шүү дээ. Тэдтэр үеэр лигийн тоглолтод оролцохдоо эхний хэдэн өдөр “Гадаа хүйтэндудаан тоглохоор амьсгалж чадахгүй нь” гэж байв. Энд хоёр сар тоглоод буцахдаа цаг агаар, уур амьсгал, хоол унданд нь дасан зохицож, монголоор “Сайн уу, сонин юу байна даа” гэх зэргээр мэндэлж, ойр зуурын үг ярьдаг болоодбуцсан даа.
-Хөлбөмбөг тоглодог тамирчин бүр шигшээ багт дуудагдаггүй. Дасгалжуулагчийн нүдэнд хэрхэн өртөж, тоогдсон бол?
-Би хөлбөмбөгийн спортод 12 настайдаа хөл тавьсан. Өнгөрсөн намар Азийн АШТ-ий урьдчилсан шатны, 20 насныхны тоглолт болоход оролцсон. Би өөрийгөө үндэсний шигшээ багт дуудагдана гэж огт бодоогүй. Үүнийг өөрийгөө хөгжүүлж, урагшлах том боломж гэж ойлгож байна. Оцүка Ичиро дасгалжуулагч 20 насныхны шигшээ багаас таван тоглогчийг 23 хүртэлх насныхны шигшээд дуудсан юм. Тэдэнтэй лигийн тоглолтод оролцсоныхоо дараахан түүний төрсөн нутаг болох Японы хотыг зорьж, хамтарсан бэлтгэл хийлээ. Тояама хот Токиог бодвол жижиг, бастайван. Тэндхийн нам гүм, цэвэрхэн орчинд бэлтгэл хийх сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Бид ДАШТ-ий өмнөх урьдчилсан шатны тоглолтуудад өрсөлдөх тул сургуулилалтаа эрт эхлүүлэх нь чухал алхам байлаа.
-Дасгалжуулагч Оцүка Ичиро зан чанарын хувьд ямар хүн бэ. Манайхантай хэр нээлттэй, ойр дотно харилцдаг вэ?
-Монголын үндэсний шигшээбагийг дасгалжуулагч Оцүка Ичиро хэрхэн үр дүнтэй дасгалжуулсныг олон тоглолтоос харж болно. Тэрбээр зан чанарын хувьд хөгжилтэй, тамирчидтай аль болох нээлттэй, чөлөөтэй харилцдаг. Түүний удирдлагад бэлтгэл хийсэн тамирчдын ур чадвар өмнөх жилүүдийнхээс эрс сайжирсан. Өдөр тутам, түгээмэл хэрэглэдэг монгол үгнүүдийг уйгагүй сурч байгаа хичээл зүтгэлээр нь бахархдаг. 20 насныхны үндэсний шигшээ багийнхантай бэлтгэл хийж байхдаа “Надад ус аваад өгөөч” гээд ярихыг нь сонсоод монгол хэл маш хурдан сурсныг нь гайхсан шүү. Шигшээ багт нэгдсэн цагаасаа ах нарын зөвлөгөөг дагаж, сурсан зүйл бишгүй. Өмнө нь тэднийг ногоон талбайд тоглохыг үзэгчдийн суудлаас хараад хэзээ нэгэн цагт ийм чадвартай болохсон гэж боддог байлаа. Тэгвэл одоо хүсэл, мөрөөдлөө биелүүлж, шигшээ багт тэдэнтэй мөр зэрэгцээд тоглож байгаадаа их баярладаг.
-Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа мөдхөн эхлэх нь. Таны сэтгэл догдолж байна уу?
-“Алтан бөмбөг” ёслол хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг зүйлийнх нь нэг болсон. Энэ удаа шилдгүүдийн нэгээр “FC Ulaanbaatar” клуб, Монголын үндэсний шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ ахыг тодрох болов уу гэж таамаглаж байгаа. Тэрбээр олон жил тоглосон туршлагатай тамирчин. Өмнө нь “Бэлгэдлийн 11 тоглогч” номинацад нэр нь нэг бус удаа дэвшсэн.
-Ганцаараа зүтгээд амжилтад хүрдэг тамирчин хаана ч байдаггүй. Спортын талбарт урагшлахад гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг тал бий.
-Хүүхэд байхдаа өвөө, аавыгаа дагаж хөлбөмбөг үздэг байлаа. Аав хашаандаа хөлбөмбөгийн хаалт хийхэд хөрш айлуудын хүүхдүүдтэй тоглодог болсон. Би Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч байхдаа Б.Болдбагшийн удирдлагад анх хичээллэж, хөлбөмбөг тоглох сууриа тавьж байлаа. Дараа нь түвшнээ ахиулах зорилгоор III ангиасаа сургуулийнхаа хөлбөмбөгийн дугуйланд биеийн тамирын багш Ч.Пүрэв-Очирын удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлж, “Дуулиан” тэмцээнд оролцож эхэлсэн юм. Бид “Дуулиан”-данх удаа оролцохдоо хожигдсон ч дараа жил нь түрүүлж билээ. Тэр жил багаараа дүүргийнхээ хөлбөмбөгийн АШТ-дтэргүүлж, нийслэлийн хэд аварга болж байв. Би сургуулийнхаа төгсөгчдөөс хөлбөмбөгийн лигт тоглодог хоёр тамирчны нэг нь.
-“СП фалконс” клубийнхэн дасгалжуулагч И.Отгонбаярын удирдлагад бэлтгэл хийдэг. Дасгалжуулагч болгонд тамирчдаа амжилтад хүргэдэг өөрийн гэсэн арга барил бий. Багш тань багийнхандаа хэр өндөр шаардлага тавьдаг бол?
-Тэрбээр цаг сайн баримтална. Багийнхаа тоглогчдод“Бэлтгэлийн цагаас хэзээч хоцорч болохгүй” гэсэн өндөр шаардлага тавьдаг. Хичээлээ тараад бэлтгэл эхлэхээс цагийн өмнө очиход багш хэдийн ирчихсэн хүлээж байдаг юм. Бидэнд аливаа зүйлд үүрэг хариуцлагатай ханддаг зан чанараараа үргэлж үлгэр дуурайл болж ирсэн. 20 насныхны шигшээ багийнхан Төв аймаг дахь хөлбөмбөгийн бэлтгэлийн баазад бидэнтэй хамт бэлтгэл хийсэн юм. Нэг өдөр бид чөлөөт цагаараа ууландгарлаа. Багш бидний өмнө түрүүлж алхахадтэдгайхаж “Багш тань хэдэн настай юм бэ. 20-той бидгүйцэхгүй байна шүү дээ” гэж билээ.
-Монголд их, дээд сургуульд суралцахын зэрэгцээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог тамирчин олон бий. Та ч бас тэдний нэг. Аль алинд нь завгүй гүйхэд цаг хугацаа хэр хурдан өнгөрч байх юм.
-Би МУИС-ийн нийгмийн ухааны сургуульдсурдаг, I курсийн оюутан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард 20 насныхны тэмцээн эхэлж, төд удалгүй 23 насныхны шигшээ багт дуудагдаж тоглосон. Тоглолт өндөрлөсний дараахан лигийн тэмцээн болсон тул завгүй байлаа. Үнэнийг өгүүлэхэд, ангийнхантайгаа сайн танилцаж амжаагүй л явна. Лигийн тэмцээн өндөрлөсөн болохоор одооноос хичээлдээ анхаарал хандуулж байна. Өнгөрсөн жил МУИС спортын өндөр ур чадвартай таван хүүхдийг элсүүлэхэд би багтсан юм. Миний хувьд 2022 он шигшээ багт дуудагдаж, ах нартайгаа мөр зэрэгцэн томоохон тоглолтуудад оролцсон, мөн их сургуульд элссэн гээд амжилт дагуулсан жил байлаа. Хөлбөмбөгтэй нөхөрлөсөн цагаасаа зорилгодоо хүрэхээр тэмүүлж байгаа. Багийнхантайгаа дээд лигийн тоглолтод түрүүлж, аваргын цом гардахсан гэж хүсдэг. Би “СП фалконс” клубийнхээ болон үндэсний шигшээ багт хагас хамгаалагчийн байрлалд тоглодог юм.
-Үндэсний шигшээ багийн ах нарынхаа хэнээс нь үлгэр дуурайл авдаг вэ?
-Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш ахаасүлгэр дуурайл авдаг. Тэрбээр хөгжилтэй зантай, дайчин тоглолттой. Монголд 2018 онд болсон Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатны тоглолтод оролцсон шигшээ багийнхны тоглолтыг сэтгэл догдлоод үзсэн юм. Би тэр үед 15 настай, лигт тоглож үзээгүй байсан. Түүнийг тоглохыг харчихаад “Ямар гоё тоглодог тамирчин юм бэ, түүн шиг болох сон” гэж мөрөөдөж сууснаа март даггүй. Түүнээс хойш хоёр жилийн дараа “CП фалконс” клубт хөл тавьсан. Дараа нь үндэсний шигшээ багт дуудагдаж, түүнтэй хамт тоглож байгаадаа бахархдаг. Тэр жил тэмцээн үзэж суухдаа гадаадын тамирчдын хэрхэн тоглодгийг ажигласан юм. Тэд тоглох техникийн хувьд манайхнаас илүү нь анзаарагдаж байв. Мөн хөдөлгөөн нь хөнгөн. Бөмбөгт хүрч байгаа нь маш цэвэрхэн. Их хүч гаргаж ядрахгүйгээр эвийг нь олж тоглож байгаа харагдсан.
-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлээсээ нууц биш бол сонирхуулаач.
-Боловсрол мэдлэгээ сайжруулж, дараа нь гадаад хэлнийхээ түвшнийг ахиулан, бие бялдраа өв тэгш хөгжүүлэхэд анхаарал хандуулна. Би япон хэл сурахыг их хүсдэг. Өнгөрсөн жилийн зун “CП фалконс” багт Японоос тав, намар нь Бразилаас гурван легионер ирж тоглосон. Манайхан Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Холбооны цом” тэмцээнд“Төв буганууд” багийнхантай аваргын төлөө тоглож, хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн юм. Бидирэх жилийн тэмцээндтүрүүлэх зорилго тавьсан.
-Найзуудаасаа хөлбөмбөгт урвуулж, тамирчин болгов уу?
-Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульдсурдаг байсан ангийн найзууд минь одоо ч хөлбөмбөг сонирхож тоглодог хэвээрээ. Сургуулийнхаа хөлбөмбөгийн АШТ-дангийнхаа нөхөдтэй баг болж оролцоод түрүүлдэг сэн. Тэднээс тав нь “Дуулиан” тэмцээнд хүртэл оролцдог байв. Бидтэр үеэс жаргал, зовлонгоо хуваалцдаг найзууд болсон. Бүгд хичээл, сургууль гээд завгүй гүйдэг ч хааяа зав гаргаад уулзахдаа хөлбөмбөг тоглодог юм. Намайг үндэсний шигшээ багт дуудагдахад найзууд минь баярлаж “Чи ямар мундаг юм бэ, баяр хүргэе. Сайн тоглож, амжилт гаргаарай” гээд урам хайрласан. Би ч олон жил нөхөрлөсөн найзуудынхаа итгэл найдварыг алдахгүйг хичээдэг.
-Таныг тамирчин болсон үеэс гэрийнхэн тань юунд их анхаарал хандуулдаг болов?
-Намайг гэрийнхэн минь хөлбөмбөг сонирхож тоглох үеэс өнөөг хүртэл дэмжиж, хамт урагшилсан. Ээж миний нойр, хоол, амралт, бэлтгэл сургуулилалт, боловсрол, мэдлэгт анхаарал их хандуулдаг. Би ундаа уух дуртай. Дэлгүүрээс ундаа бариад ирэхээр “Яагаад ийм зүйл уух гэж дурлаад байдаг юм бэ. Тамирчин хүн үүнээс хол байх ёстой” гээд дургүйцнэ. Ээжид хааяа“Энд өвдөөд байх юм” гэж тоглож хэлэхээр “Ундаа их уухаар тэгж байгаа юм” гэдэг. Гэрийнхэнтэйгээ гадаадын эртний түүх дурсгалтай, бас далай, арал, элс гэх зэрэг үзэсгэлэнтэй байгальтай орнуудаар аялахыг хүсдэг. Миний хойшид хэрэгжүүлэх төлөвлөгөөнд аялал ч багтсан. Азийн орнуудаас Малайз, Вьетнамдочих үзэхийг зорьж байгаа. Надад Япон Улс дахин зочлох сэтгэгдэл төрүүлсэн. Өмнө нь 52 дугаар сургуульд сурдаг байхдаа “Сакура” хөтөлбөрийн хүрээнд Токио хотоданх хөл тавьж билээ. Онгоцноос буугаадл улсынх нь хөгжил, цэвэр орчин, иргэдийнх нь ажилсаг байдал, хөдөлмөрч зан, эерэг хандлагаар нь бахархсан.
-Хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлддөг гадаадын алдартай багуудын хагас хамгаалагч даас таны онцолж хардаг зүйл юу байдаг вэ?
-Би хагас хамгаалагийн байрлалдтоглодог болохоор гадаадын багуудын тамирчдынх нь техникийг харах дуртай. Тэр дундаа дэлхийн аваргаар шалгарсан Аргентины багаас Родриго Де Пол, Бразилынхаас Карлос Хенрике Каземирогийн тоглолтыг сонирхож үздэг юм.