Дархан-Уул аймгийн хоккейн “Шарын гол” багийн ахлагч, футзалын “Шонхор” клубийн тоглогч, ОУХМ Ч.Пүрэв-Очирт дотоод, гадаадад оролцоогүй тэмцээн ховор. Тэрбээр Монголын хоккейн шигшээ багийнхантай 2002 онд Шинэ Зеланд, 2008 онд Арменид зохион байгуулсан шайбтай хоккейн ДАШТ-д оролцсон. 2013-2015 онд Ази тивийн аварга шалгаруулах “Asian challenge cup” тэмцээнд өрсөлдөн, хүрэл медальтай ирсэн юм. Тус тэмцээнд оролцсон хоккейчдоос эсрэг багийн хаалганд хамгийн олон (10) гоол оруулсан амжилтаараа тэрбээр ялгарч байлаа. Үүнээс гадна Монголд жил бүр болдог хоккейн лигийн АШТ-д 2013 онд шилдэг довтлогчоор шалгарчээ. Мөн лигт “Шарын гол” багийнхаа тоглогчдыг ахлан оролцохдоо хоёр удаа (2017, 2021 онд) аварга болсон удаатай. Түүнчлэн 2019 онд Монголын залуу багш нарын холбооны тэргүүн дээд шагнал болох “Оюуны элч”-ээр шалгарсан билээ. Өдгөө Хан-Уул дүүрэг дэх Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуульд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажиллаж буй түүнтэй ярилцлаа.
-Хоккейн лигийн АШТ-ий II тойргийн тоглолтод “Шарын гол” багийнхан III байр эзэллээ. Таны хувьд цаг завгүй ажлын хажуугаар тэмцээнд оролцох амаргүй санагддаг биз?
-Би өөрийгөө олон зүйлд сорих дуртай. Хоккей, хөлбөмбөг тоглодог. Азийн хөлбөмбөгийн С зэрэглэлтэй дасгалжуулагч. “СП Фалконс” багийн өсвөрийн тамирчдын дасгалжуулаг чаар ажилладаг. Хоккейн лигийн АШТ-д багийнхантайгаа оролцох, хөлбөмбөгийн шавь нараа бэлтгэл хийлгэх гээд завгүй гүйдэг болохоор амралтын өдрүүдэд өглөө эрт ажилдаа гардаг. Лигт “Шарын гол” багийнхан хоёр удаа аваргын цом гардаж, найман удаа аманхүзүүдсэн. Дархан-Уул аймгийн Шарынгол сумд II тойргийн тоглолт эхлэхээс өмнө багийнхантайгаа хоёр хоног бэлтгэл хийгээд оролцсон. Манай багт тоглохоор ОХУ-аас хоёр легионер ирдэг юм. Тэдэнтэй хамтарч ажиллах нь олон давуу талтай. Энэ удаагийн лигт багаараа түрүүлэх зорилго тавьсан. Биеийн тамирын багш тул багийнхандаа тоглолтын үед нойр, хоол, амралтаа хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөдөг. Энэ мэтчилэн олон ажил зэрэг амжуулах шаардлага гардаг тул хааяа өөрийгөө хэд хувилж, олшруулмаар санагддаг шүү. Нөхдөдөө “Ирэх жил зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллана” гэхэд “Чи багтаа заавал тоглох ёстой. Чамайг тоглохгүй бол бид яах юм бэ” гээд дурамжхан хүлээж авсан.
-Та “Шарын гол” багийнхныг олон жил ахалсныг бодо ход тэнд төрж, өссөн байх.
-Тэгэлгүй яах вэ, Шарынгол сумын усыг нь ууж, шороонд нь тоглож өслөө. Тэнд 10 дугаарангиа төгсөөд Дархан-Уул аймаг руу шилжиж, гурван жил ажилласан. Би их шартай. Аймгийн хөлбөмбөгийн АШТ-д оролцсон ч II байрт шалгарчихна, биеийн тамирын хичээл заасан ч мөн л удаална. Гэрийнхэндээ нэг өдөр “Би хот руу явлаа. Тэнд эзэмшсэн мэргэжлээрээ, бас хөлбөмбөгийн шилдгүүдтэй нь өрсөлдөж, ур чадвараар өөрийгөө хаана явааг мэдмээр байна” гэж ярилцахад дуртай зөвшөөрсөн. Ингэж Улаанбаатарт хөл тавьж, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилласан түүхтэй. Тэр үед өөрийгөө тал бүрээр дайчлан, хөлбөмбөг, хоккейн бэлтгэл хийж, сургалтад хамрагдан, шалгалт өгдөг байлаа. Ингэж явсаар нэг мэдэхэд 10 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн байв. Одоо өөрийгөө зөв зүйл хийжээ гэж боддог юм. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нараас хөлбөмбөг, хоккей заадаг нь цөөн. 13, 15 настай шавь нар минь дүүргийн сургуулиудын хөлбөмбөгийн АШТ-д гурав, клубүүдийнхэд зургаан удаа түрүүллээ. Кэмбрижийн хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуульд нэг жил ажиллаж, 52 дугаар сургуульд эргэн ирэхдээанхны шавь нараа хөлбөмбөгийн лигт тоглож байхыг хараад ихбахархсан шүү.
-Төлөвлөсөн ажлуудаацагхугацаанд нь амжуулж чаддаг уу?
-Хүн амьдралын зөв менежменттэй байх хэрэгтэй. Хоккей, хөлбөмбөгөөр хичээллээгүй бол өөрийгөө ямар хүн байхыг төсөөлж чадахгүй нь. Би үндсэн ажлынхаа хажуугаар хөлбөмбөг, хоккейн бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх зэргээр бүх зүйлээ тооцоолон төлөвлөж, цагт нь амжуулахыг хичээж ирсэн. Ажил ихтэй, завгүй байсан ч гадуур хооллодоггүй. Хоккей, хөлбөмбөгийн дээд лигт 50 нас хүртлээ тоглоход эрүүл, идэвхтэй амьдарч, зөв хооллох ёстой. Хоккейн спортод хурд, ур чадвараас гадна оюуны чадавх их нөлөөлдөг. “Шарын гол” багийн өмнөх үеийнхнээс С.Ганбилэг ахлагч 55 нас хүртлээ тоглосон. Тэрбээр хурд, хүчээр жаахан саарсан ч залуусыг хэрхэн тоглуулахаа сайн тооцоолдог байв. Түүнийг зодог тайлснаас хойш бид их үгүйлсэн. Тус багт бидний үеийнхнээс Б.Анхбаяр довтлогч, Н.Уламбаяр хаалгачаар олон жил тоглож байна. Багийнхаа дүү нараас дутахгүй хурд, хүч, ур чадвар гаргана гэдэг зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийсний ач шүү дээ.
-Спортын гараагаа хоккей, хөлбөмбөгийн алинаар нь эхлүүлэв?
-Хөлбөмбөгөөр эхлүүлсэн. Харин хоккейгоор хичээллэсэн түүх их хөгжилтэй. Хүүхэд байхдаа Оросын ОРТ сувгаар хоккейн тэмцээн гарахыг тэсэн ядан хүлээдэг сэн. Шөнөжин хоккей үзээд, өглөө нь улаан нүдтэй нөхөр хичээлдээ явдаг байв. Оросууд Дарханд амьдардаг байсны нөлөөгөөр Шарынголд хоккей хөгжсөн. Шинэ жилээр гэртээ зассан гацуур модон дээр хүмүүсийн тавьсан мөнгийг цуглуулж, тэшүүр худалдаж аваад, “Шарын гол”-ын өмнөх үеийнхний багийн ахлагч З.Очирбат ахын нэрэмжит сургуулиудын АШТ-д хоккейн тэмцээнд оролцохдоо шилдэг довтлогчоор шалгарна гэж төсөөлөөгүй. Түүний охин, ангийн найз О.Жаргалын зохион байгуулсан тэр тэмцээнээс урам авч, тууштайтоглохоор шийдсэн юм. Тэр цагаас өнөөг хүртэл зун нь хөлбөмбөг, өвөл нь хоккей тоглож байна. Манай сургуулийн биеийн тамирын багш О.Баттулга “Чи хөлбөмбөгийн аймгийн АШТ-д оролцооч” гэж санал тавьснаар хөлбөмбөг тоглох болсон. Хөлбөмбөг, хоккейн хөлийн техник төстэй. Аль алиных нь тэмцээн өрсөлдөөнтэй болдог тул үзэгч ихтэй. Би VIII ангийн сурагч байхдаа “Шарын гол” багийн шигшээд тоглосон. Тэр жил аймгийнхаа хөлбөмбөгийн шигшээ багт дуудагдсанюм. Эхний хоёр жил гараанд гаралгүй багийнхаа ах нарын бөмбөгийг зөөх, хувцсыг нь бэлдэх зэргээр арын ажлыг нь амжуулдаг байв. 10 дугаарангиасаа хөлбөмбөгийн лигийн тоглолтод оролцож эхэлсэн. Хүүхэд хэрнээ аавын найзуудтай хөлбөмбөг, хоккейн шигшээ багт хамт тоглодог байлаа. Мөсөн талбайд шайб цохиж явахдаа хожим өөрийгөө хоккейн алдартай багийн ахлагч болно гэж бодоогүй.
-Японы Саппоро хотод 2017 онд болсон Азийнөвлийн спортын наадамд таныг багийнхантайгаа оролцоно гэж олон хүн харж байсан. Ямар шалтгааны улмаас оролцолгүй үлдсэн юм бэ?
-Тамирчид спортын талбарт олон саадтай тулгардаг. Амжилтын төлөө тэвчээд зүтгэсэн нь үлдэж, чадахгүй нь мөрөө хөөдөг юм. Би хоккейн шигшээ багт 10 гаруй жил тоглохдоо багийнхантайгаа ДАШТ, өвлийн спортыннаадамд(КазахстаныАстана, Алматыхотодболсон) оролцсон. Японд болсон Азийнөвлийн спортыннаадамдоролцчихоод хоккейн шигшээ багаас зодог тайлна гэж боддог байлаа. Хоккейн шигшээ багийг зарлаж, дууддаг систем нэг хүнээс хамааралтай. Шигшээ багт биеийн тамирын сургууль төгссөн тамирчин надаас өөр байхгүй. Мэргэжлийн сургууль төгсөөгүй хэрнээ хоккей ярьдаг хүмүүс бий. Японд 2017 онд зохион байгуулсан Азийнөвлийн спортыннаадамдоролцохын өмнө үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хасагдаж байв. Учир нь “Шарын гол” багийнхан тэр жил лигт түрүүлж, аварга болсон юм. Тус багийн зургаан тамирчныг оролцуулаагүй. Манайхаас хоёрынх нь тоглолт таалагдаагүй. Тэднийг хасчихаад надаас “Танайхаас хоёр тоглогч сонголоо, чи оролцох уу” гэж асуухад нь “Дүрмээ баримтал” гэж хэлээд үлдсэн. Би хоёр тамирчнаа хасчихаад өөрөө оролцох ньутгагүй. Бид эргээд уулзана шүү дээ. Өвлийн спортыннаадамэхлэхийн өмнө бидний виз гарчихсан байлаа. Тус наадамд Монголын хоккейчид IV байр эзэлсэн. Хэрвээ бид оролцсон бол хүрэл медальтай ирэх байв.
-Таны хувьд тэр спортын наадам олон жил зорьж, хүлээсэн тэмцээний нэг байжээ?
-Тиймээ, би оролцох гэж маш их хүлээсэн. Өмнө нь Казахстаны Астанад болоходМалайзын шигшээд 2:1-ээр хожигдож, манайхан IV байрт шалгарсан. Бид тэр үед медаль авч чадаагүйдээ харамсаад уйлж байлаа. Малайз хоккейн спортод хөрөнгө харамгүй зарцуулдаг улс. Монголд тэр үед битүү дээвэртэй ордон байгаагүй. Бид өвлийн олимп, спортыннаадамдоролцохын тулд гадаа, тэсгим хүйтэнд бэлтгэл хийдэг байв. Битүү дээвэртэй мөсөн ордонтой болох нь Монголын үе үеийн хоккейчдын хүсэл мөрөөдөл байсан юм шүү. Хоккейчид энэ спортод амжилт гаргахын тулд маш их саад бэрхшээл туулсан. Монголд одоо л спорт хөгжих суурь тавигдаж байна. Хоккей, хөлбөмбөгөөр хичээллэдэг хүүхдүүдийн аав, ээж нь “Миний хүүг гэмтээчихгүй бэлтгэл хийлгээрэй” гэж захидаг. Нэг сар бэлтгэл хийлгэчихээд “Манай хүүхэд сайн тоглогч болсон уу” гэж асууна. Тухайн хүүхдийн амжилт хэдхэн хоногт харагдахгүй. Монголын хүүхдүүд найм, есдүгээрангидаа хоккей тоглож байхад гадаадынхан тав наснаасаа мэргэжлийн тамирчнаар бэлтгэгддэг.
-Катарт хөлбөмбөгийн ДАШТ болж өндөрлөлөө. Сэтгэл догдлуулж, огшоосон гоё тоглолтуудыг үзээд Монголд хэзээ ингэж хөгжих вэ гэж бодож суулаа.
-Япончууд багийнхаа анхны хожлыг улс даяараа хэрхэн хүлээж авсныг хүмүүс харсан. Гэтэл манайд хөлбөмбөгийн ногоон талбай байгуулах газарт чанаргүй барилга барьчихдаг. Монголчууд нэг үеэ бодвол хөлбөмбөгийн спортыг ойлгодог болж байна. Үүнийхээ хэрээр хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах талбай, хоккейн битүү дээвэртэй ордонтой боллоо. Дэлхийн орнууд спортод хөрөнгө зарцуулж байж хөгжүүлдэг. Азиас Япон, БНХАУ, БНСУ спортын төрлүүдээ өндөр хөгжүүлж байгаа нь эдийн засаг, орчин нөхцөл, ойлгодог хөгжөөн дэмжигчидтэй нь холбоотой. Хоккейн хорхойтнууд биднийг ДАШТ-д оролцдог мундаг гэж ойлгодог. Үнэнийг хэлэхэд, бид тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргадагшүүдээ. Тоглолтод өмсөх хувцас, тэшүүр, цохиур өндөр өртөгтэй. Тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө очиж бэлтгэл хийнэ. Хэрэндээ хурд гаргаад байгаа хэрнээ л ахихгүй. Гадаа бэлтгэл хийдэг бид битүү дээвэртэй ордонд тоглоход хөлөрч, хамаг шингэнээ алддаг. Тухайн орны цагийн зөрүү, орчин нөхцөл, уур амьсгал, хоол хүнсэнд нь дасан зохицох амаргүй. Хоккейчид өдөрт дөрвөн удаа бэлтгэл хийдэг. Бид заал нь үнэгүй үед тоглолтын талбайд дасах бэлтгэл хийдэг байв. Шөнөжин ядартлаа бэлтгэл хийчихээд өглөө нь тэмцээнд оролцдог сон. Амжилт гаргахын тулд энэ мэтчилэн саад туулах ньэнүүхэнд.
-Тамирчдын амжилт гэр бүлийнхнээс нь хамаардаг. Амжилт гаргахад тань дэмжлэг нь нөлөөлсөн байх?
-Эхнэрийг минь Б.Энхмандах гэдэг, Дархан-Уул аймгийнх. Монгол, англи хэлний багш мэргэжилтэй. Бид Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд багшаар ажиллаж байхдаа танилцсан юм. Миний хувьд ажил, спорт, тэмцээн гэж завгүй гүйсээр хожуу гэрлэсэн гэж боддог. Эхнэр одоо үнэнч хөгжөөн дэмжигч болсон. Эхэндээ “Ажлынхаа хажуугаар тоглож амжих юм уу?” гэж их гайхдаг байв. Тамирчин хүний ар тал байна гэдэг хэцүү. Хатуужил, тэвчээрээр хамтдаа урагшилдаг. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хүйтэнд сургууль, цэцэрлэгт нь хүргэх, хоол, хүнсийг нь зэхэх гээд эхнэр минь бүхнийг амжуулж ирсэн. Миний хань тайван зантай, харин би сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэмцээнгүй үед ханиа ойлгохыг хичээж, гэрийн ажлыг хамтдаа амжуулахыг боддог. Хамгийн сайхан нь медалийн төлөөх тоглолтыг гэрийнхэн минь зорьж ирээд үзэх л гоё. Манайх хоёр хүүтэй. Одоохондоо хоккей, хөлбөмбөг тоглоход нас нь бага байна. Том хүү хөлбөмбөгт илүү сонирхолтой. Бага хүү “Аав шигээ хоккейчин болно” гэдэг юм. Сонирхвол дуртай дэмжинэ. Монголчууд мөсөн ордонтой болсон тул ирээдүйд ур чадвартай тамирчид төрнө гэдэгт итгэдэг.
-Хоккейн тэмцээн зодоонгүй бол сонирхолгүй гэдэг байх аа?
-Монголын хоккейн шигшээ багт тоглодог тамирчдын олонх нь “Шарын гол”-ынхон. Зодоонгүй болсон тэмцээн ховор. Хоккейд эсрэг багийн тоглогчдыг зориуд бухимдуулж, зодоон эхлүүлдэг тамирчин бий. Багийнхандаа дамжуулалт өгч, гоол хийгээд байгаа тоглогчийг тэмцээнээс гаргахын тулд албаар өддөг. Хоккейн тэмцээн үүгээрээ үзэгч ихтэй. Мөсөн дээрх зодоон олны огшоож, сонирхлыг татдаг байх. Монголд ч ийм зүйл бий. Монголын тоглогчид бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий B хэсгээс хүрэл медаль хүртсэн. Манайхан хоккей хөгжсөн орнуудын багийг хожиход үзэгчид нь хүртэл гайхаад итгэж ядаж байв. Монголын шигшээ багийнхан бяртай нь тоглолтын үед анзаарагдана. Учраа таарсан багуудаас хэр баргийн тоглогч биднийг хүчилж мөргөхгүй. Тэд “Монголын хоккейчид хатуу биетэй, дийлдэхгүй хүчтэй” гэж ярьдаг юм.
-Тэмцээнд баг ахална гэдэг амаргүй. Өөр зан чанартай залуусыг нэгтгэж, нэг зүг рүү харах зорилготой болгох нь ахлагчаас ихээхэн шалтгаалдаг шүүдээ.
-Багийн ахлагч дасгалжуулагчтай хамгийн ойр байдаг. Тоглолтын эхэнд аль таван тоглогчийг гаргах, дараагийнхад нь хэнийг оролцуулах вэ гээд байнга бодно. Лигийн тоглолт эхэлсэн өдрөөс өндөрлөх хүртэл тархи амардаггүй. Хоккейн тоглолтод найз гэж байдаггүй юм. Талбайд гарсан бол “дайсан”. Найз ч байсан шударга өрсөлд гэсэн дүрэм үйлчилдэг. Хэн түрүүлж эсрэг багийн хаалганд гоол оруулна, тэр ялагч.
-Манай улс хоккейчдод зориулсан дуу, хөшөөтэй чболсон. Таныг тэр хөшөөний загварыг гаргахад оролцсон гэж сонссон.
-Хоккейн спортын тухай өгүүлсэн “Бид хоккейчид билээ” дуу бий. Монголд хоккейчдод зориулсан анхны хөшөөг Шарынгол сумд босгосон. Тэр хөшөөний загвар нь би шүү дээ. Хөшөөний загварыг ангийн минь найз гаргаж, баримлаар урлаж бүтээсэн юм. ОХУ-ын легионерууд тэр хөшөөг харчихаад “Манай улс хоккейчдод зориулсан нэг ч хөшөө бүтээгээгүй. Тэгвэл Монголд “Шарын гол”-д байна шүү дээ” гэдэг юм.
-Тамирчид медаль хүртсэн чтоолдоггүй гэдэг. Таны шагнал 100 хол давсан уу?
-Хоккейн, хөлбөмбөгийн тэмцээнээс медаль хүртдэг ч хөгжөөн дэмжигчдэд дурсгал болгоод бэлэглэчихдэг. Хоккейчид хоёр жил болоод тоглолтын хувцсаа шинэчилдэг юм. Спортын хорхойтнуудад хувцас, цохиур, тэшүүрээ өгчихнө. Надад “Шарын гол” багийн ахлагч болоод тэмцээнд оролцохдоо анх өмссөн хувцас хадгалаастай бий. Сүүлийн үед спорт загвартай хувцас миний гоёл болсон. Хаана ч өмсөөд очсон зорилго, тэмүүлэл, хүсэл мөрөөдлийг минь илэрхийлдэг.