Нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэл, албан тушаалтнуудыг илрүүлэн шалгах ажлын хэсэг шалгалтын үйл явцын талаар өдөр бүр 11.00 цагаас мэдээлэл өгч байхаар болсон. Нүүрс хууль бусаар алдагдсантай холбоотой шалгагдаж буй албан тушаалтнуудын дунд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт багтсан юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ГЕГ-ын дарга Б.Асралтыг чөлөөлсөн байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй бөгөөд нүүрсний хулгайн хэрэгт шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэсэн юм. ГЕГ-ын шинэ даргаар ЦЕГ-ын дарга дэд Р.Отгонжаргалыг томилжээ.