Нийслэлийн Баянзүрх дүүргийн Данзангийн нэгдүгээр гудамжны 1 тоотод иргэн С.Н-ийн таван ханатай гэр шатаж байхад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мужаан, 25 настай Т.Батбаяр хоёр хүний амийг галын аюулаас аварчээ.
Шатаж байсан гэр дотроос 59 настай эрэгтэй С.Нэргүй, 57 настай, эмэгтэй П.Доржханд нарын амь насыг аварч гаргасан байсныг Шуурхай бүлэг 105-ын эмч аврагч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн Түлэнхийн төвд хүргэсэн байна. Галыг Аврах гал унтраах ангийн тасаг унтраажээ.