Замын цагдаагийн газрын даргын тушаалаар энэ сарын 28-29-нд шилжих шөнө “Үдшийн Улаанбаатар” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Хэдийгээр тухайн өдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр, ойн өдөр биш байсан ч тус газрын нийт бие бүрэлдэхүүн ажилласан байна. ЗЦГ-т тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүмүүсийн тоог нэгтгэж гаргахад 148 хүн согтуугаар жолоо барьж явсан нь илэрчээ. Согтуу жолоочдын олонх нь буюу 25 нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байсан гэнэ. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх 148 жолоочийн жолоо барих эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авсан байна.