Өчигдөр Сүхбаатар аймгийн хилийн отрядад 292 тэмдэгтийн чиглэлээр хятад улсаас хүмүүс хил зөрчин 500 метр гүн нэвтэрч таван удаа буудсан байна. Хилчид үүнийг хулгайн анчид байсан болов уу хэмээн таамаглаж байна. Энэ талаар манай улсын хилийн төлөөлөгчид Хятадын байгууллагад хандлан аль аль талдаа хилийн дэглэм чанд сахин хамгаалахыг хүссэн байна.