“WikiLeaks” цахим хуудас энэ удаад Америкийн тагнуулын “Stratfor” компанийн таван сая захидал, баримтыг нийтэд дэлгэхээ мэдэгдлээ.
2004 оны долоодугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэлх үеийн энэ баримтуудад “Stratfor” компанийн мэдээлэгчид, тэдний ажлын арга барил, төлбөрийн талаарх мэдээлэл байгаа гэнэ.
Дашрамд өгүүлэхэд, өнг өрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Anonymous” хакеруудын бүлэглэл тус компанийн сүлжээ рүү халдсан билээ.