Балбын иргэн Чандра Бахадур Данги дэлхийн намхан хүнээр тодорч Гиннесийн дээд амжилтын номд бичигдэв. Өдгөө 72 настай тэрбээр 54.6 см өндөр. Чандра Бахадур Данги одоо амьдарч буй хүмүүсээс хамгийн намхан нь төдийгүй өмнө нь уг номд бичигдэж байсан хүмүүсээс ч намхан хэмээн мэргэжилтнүүд онцолсон байна. Филиппиний иргэн Жунри Балуинг (55 см өндөр) өмнө нь дэлхийн намхан хүнээр тодорч байжээ.