Мексикийн нийслэл Мехикод энэ сарын 25-нд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй орнуудын Сангийн сайд болон Төвбанкны тэргүүн нар ээлжит чуулганаа эхлүүлжээ. Уг чуулганд олон улсын эдийн засгийн хөгжлийг удаашруулж байгаа Евро бүсийн хямралыг хэрхэн давах талаар голчлон ярилцжээ. Европын холбоо эдийн засгийн уналтынхаа эсрэг авсан арга хэмжээнүүдээ тайлагнахын зэрэгцээ ОУВС-гаас авах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм. БНХАУ болон Япон улс ОУВС-д хандивлах мөнгөн дүнгээ өсгөх магадлалтай байгаа бөгөөд ингэснээр Евро бүсийн орнуудад олгох зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байна. Гэвч зээл олгохын тулд эхлээд Европын холбоо гишүүн орнууддаа олгох тусламжийн хариуд тавих шаардлагаа чангатгах хэрэгтэй гэж “Их 20”-ийн гишүүн орнууд үзэж байна. Түүнчлэн Сангийн сайд, Төвбанкны удирдагч нар Иран улсын түүхий нефтийн үнийн өсөлтийн талаар хэлэлцжээ.