Италийн Ерөнхий сайд асан С.Берлусконийг авлига өгсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ. Өнгөрсөн бямба гаригт Милан хотын шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. С.Берлускони 1997 онд Их Британийн өмгөөлөгч Дэвид Миллзэд 600 мянган ам.долларын хахууль өгсөн хэмээн буруутгагдаад байсан аж. Шүүх уг хэргийг хэлэлцэж шийдэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор С.Берлускони шийтгэлээс мултарчээ. Түүнээс гадна Ерөнхий сайд асанд холбогдох гурван хэргийг Миланы шүүх хэлэлцэж байгаа юм.