Сирид олон намын тогтолцоог бий болгох шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга явууллаа. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг эсэргүүцэж буй хүмүүс рүү армийнхан буудаж, 100 орчим хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал болов.
Сирийн Дотоод хэргийн сайд Хасан Жаляли “Манай улсад олон намын тогтолцоог бий болгохын тулд санаачилсан энэ хуулийн төслийн санал асуулгад иргэдийг оролцуулахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” хэмээн мэдэгдлээ. Орон даяар санал өгөх 14 мянган хэсэг ажилласан тухай ИТАР-ТАСС дамжуулав.
Санал асуулгын дүнг удахгүй нийтэд зарлана хэмээн тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Х.ОД