Их Британид эрэгтэй хүн нярайлсан анхны тохиолдол бүртгэгджээ. Тэрбээр нэг жилийн турш өөрийгөө нууцалсны эцэст Боб гэдэг нэрээр ярилцлага өгсөн байна. Боб дааврын эмчилгээ хийлгэсний дараа буюу 2011 оны гуравдугаар сард эрүүл саруул охин төрүүлжээ. Дэлхий дээр энэ төрлийн жирэмслэлт өмнө нь гурван удаа бүртгэгдэж байжээ.
Боб ярилцлагадаа “Би нэрд гарахын тулд хүүхэд төрүүлээгүй учир олны өмнө өөрийгөө илчлэхийг хүсэхгүй байна. Мөн намайг хүйсээ солиулсан гэдгийг эргэн тойрныхон маань мэдчихвий гэхээс айж байгаа. Надад Томас Бийти шиг олны өмнө гарах зориг байхгүй” хэмээсэн аж. АНУ-ын иргэн Томас Бийти хэмээх эр 2008 онд буюу 34 настайдаа охин хүүхэд төрүүлсэн билээ.
Тэрбээр жирэмсний болон төрсний дараах үеийнхээ гэрэл зургийг интернэтээр цацаж, олонд танигдсан юм. Тэрбээр охин Сюзан Жульеттагаа төрүүлснээс сар гаруй хугацааны дараа дахин жирэмсэлж хоёр дахиа нярайлжээ. Мөн Израиль улсын иргэн Юваль Троппер 2011 оны арваннэгдүгээр сард 24 настайдаа хүйсээ солиулсныхаа дараа хүүхэд гаргасан юм.
Г.САЙНЗАЯА