БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Жай Жун Сирийн нийслэл Дамаскт айлчилж, Ерөнхийлөгч Башар Асадтай уулзжээ. “Сирийн эрх баригчид мөргөлдөөнийг ойрын хугацаанд зогсоож, сөрөг хүч нийхэнтэй тохиролцон, өөрчлөлт шинэчлэлийн эхлүүлэхээ мэдэгдсэн” хэмээн Жай Жун өгүүлсэн байна.
Сирийн мөргөлдөөн, зөрчилд гаднынхан оролцох хэрэггүй хэмээн үзэж буй орнуудын нэг нь БНХАУ юм. Арабын орнуудын лигийн санаачилсан тогтоолыг НҮБын Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэл цэж батлах үеэр ч Хятад улс ийм байр суурьтай буйгаа мэдэгдсэн билээ. Түүний зэрэгцээ Сирийн армийн хан өнгөрсөн баасан гаригт Да маскт болсон гашуудлын ёслолын үеэр хүмүүс рүү гал нээжээ. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар дөрвөн хүн шархадсан байна.
Босогчид, армийнхны хоорондын мөргөлдөөний үеэр нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд Дамаскийн төвд цуглах үеэр цэргүүд тэдэн рүү гал нээсэн хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Манай улсыг бутлах гэсэн оролдлоготой бид нүүр тулж байна” хэмээн мэдэгдсэн аж.
Х.ОД