БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийг ард түмэн нь энэ мягмар гаригт тэмдэглэсэн талаар NHK мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зүрхний шигдээсээр өөд болоогүй бол Ким Чен Ир энэ сарын 16-ны өдөр 70 насыг зооглох байв.
Түүний дурсгалд зориулан энэ өдрийг “Гялалзах одны баяр” нэртэйгээр орон даяар тэмдэглэж байхаар тогтсон байна. Пхеньян хот дахь Ким Ир Сений талбайд хүмүүс цуглан, их удирдагчийнхаа хөргийн өмнө цэцэг өргөж, гүнээ мэхийн хүндэтгэл үзүүлжээ. Эл арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжиллээ.
Г.ЗАЯА