Гондурасын Комаягуа хотын шоронд түймэр гарч, одоогийн байдлаар 377 хүн амиа алдсан тухай “Reuters” мэдээллээ. “Амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөж магадгүй” хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Хорих ангид өнгөрсөн лхагва гаригийн шөнө гал гарсан бөгөөд энэ үеэр 500- 800 хүн тэнд байсан тухай эх сурвалжууд өгүүлжээ. Түүнээс гадна түлэгдэж гэмт сэн олон хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 50 гаруй хүн сураггүй болсон аж. Шоронгийн удирдлагын үзэж буйгаар гал гарсныг далимдуулан хоригдлууд зугтсан байж ма гад гүй гэнэ. Учир нь түймэр гарах үеэр зарим нь шоронгийн дээврийг эвдлэн гадагш гарсан аж. Мөн галаас зугтахыг завдсан хоригдлууд руу гал нээсэн тухай сэтгүүлчид мэдээлж байна.
“Гал гарч эхлэхэд биднийг гаргахыг хуягуудад хандаж гуйсан. Гэтэл тэд хаалга онгойлгоогүйгээр барахгүй буудсан” хэмээн нэг хоригдол сэтгүүлчдэд ярьжээ. Хорих ангийн харуул хамгаалалтын ажилтнууд энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж. Цахилгаан дамжуулах шугамд богино холбоо үүссэнээр гал гарсан хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй. Мөн хоригдлууд бослого гаргах үеэр түймэр гарсан хэмээн зарим эх сурвалжид мэдээлсэн бол хоригдлуудын гэр бүлийнхэн шоронгийн ажилт нуудын анхаарлыг та тахын тулд гал тавьсан гэх таамаглал ч байна. Гондурасын Ерө нхийлөгч Порфирио Лобо энэ хэргийн талаар нягтлан шалгахыг холбогдох албаныханд даалгажээ. Гурван цаг үргэлжилсэн түйм рийн улмаас хоригдлууд та нигдахын аргагүй болтлоо тү лэгдэж шатсан тул ДНХ-ийн шинжилгээ хийхээс өөр аргагүйд хүрсэн байна. Дашрамд өгүүлэхэд, 2004 оны тавдугаар сард тус улсын Сан-Педро-Сула хотын шоронд гал гарч 107 хүн амиа алдсан бол 2003 оны дөрөвдүгээр сард ЛаСейбагийн хорих ангид түймрийн улмаас 68 хүн нас барсан юм.