Улаанбаатар хотын соёл, түүх, хөгжим, залуучуудын амьдрал зэргийг уран бүтээлч байдлаар олонд танилцуулах зорилготой “Cipytop-2024” фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Жил бүрийн наймдугаар сард уг фестивалийг уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд энэ удаагийнх нь ирэх 10, 11-нд болох аж. Уг арга хэмжээнд залуу уран бүтээлчид оролцох гэнэ.
Өнгөрсөн оны фестивалиар Япон Улсад 1950-иад онд хотын хөгжим хэмээн дэлгэрч байсан city pop урсгалыг онцолж, тоглолт хийж байсан. Тэгвэл энэ жилийн Улаанбаатар хотын хөгжмийн соёлыг онцлох аж.
Хотыг хот болгодог хамгийн чухал хүчин зүйл нь иргэд. Тиймээс хотыг судалдаг, хөгжүүлдэг, өнгө төрхийг нь тодорхойлоход хувь нэмэр оруулдаг залуучуудыг онцолж, тэдний Улаанбаатарын талаарх үзэл бодол, зөгнөлүүдийг цуврал бичлэг болгон, фестивалийн хүрээнд олон нийтэд хүргэж буй юм байна.
Бэлтгэсэн Ц.Анударь