Японы Нагояа хотод болсон 14 дэх удаагийн “Minato aquls cup” өсвөрийн уран гулгагчдын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчин М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, Японд ажиллаж, амьдарч, уран гулгалтаар хичээллэдэг Г.Марал-Эрдэнэ 2022 оноос Монголын өсвөрийн тамирчдад уран гулгалтын сургалт явуулж эхэлсэн. Тэрбээр шавь нараасаа гурван тамирчныг сонгон “Minato aquls cup” тэмцээний анхан шатны түвшинд өрсөлдүүлжээ. Тэднээс М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртсэн бол Э.Сүрэн, Г.Нандин-Эрдэнэ нар 21 дүгээр байрт шалгарсан байна.
Бэлтгэсэн У.Цэцэг