Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
Хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бэлтгэл хоршууч Ш.Гунаажавыг Ардмын жүжигчин цолоор шагналаа.
Эх сурвалж: ЕТГ