“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх сарын 10- нд анхны бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх нь. Энэхүү тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, найруулагчаар Б.Анар ажиллах юм байна. Тэд Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ.
“The Hu” хамтлагийг анх 2016 онд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан. Мөн тэдний анхны уран бүтээл болох “Юу вэ, юу вэ, юу” нь юүтүб хуудаснаа 122 сая хандалт авч байв. Түүнчлэн тэдний 2019 онд гаргасан “Gereg” цомог нь “Billboard”-ын “World albums” төрөлд нэгдүгээрт жагсаж байсан юм.
Бэлтгэсэн У.Цэцэг