Туркийн өмнөд хэсэг болон Сири улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо олон мянгад хүрсэн. Өдгөө ч барилгын нуранги доороос цогцсуудыг гаргах үйл явц үргэлжилсээр. Газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаанд олон улс хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд аврагчдын, эмч нарын багаа илгээсэн. Олон орны багийн гишүүд дунд дөрвөн хөлтэй “дайчид” ч байв. Тодруул бал, 47 улсаас 388 эрэлч нохой аврах ажиллагаанд оролцож, үнэлж баршгүй гавьяа байгуулсныг дэлхийн хэвлэлүүд онцолсон билээ. Хүн төрөлхтний түү хэнд энэ мэтээр тодоор бичигдэх гавьяа байгуулсан нохой, муур зэрэг амьтан цөөнгүй. Ялангуяа дайн, тулаан, байгалийн гамшиг, тахлын үед дөрвөн хөлт андуудын гүйцэтгэсэн үүрэг онц гой. Ганц жишээ татахад, дэлхийн II дайны үед Зөвлөлтийн армид дөрвөн хөлт “цэрэг” 60 мянга гаруй байжээ. Албан ёсны мэдээллээр тэдгээр амьтан шархадсан 700 000 гаруй хүнийг галын шугамаас гаргаж, дөрвөн сая мина илрүүлсэн гэдэг. Энэ мэт жишээ олон. Түүнчлэн дэлхий гаргийнхны ирээдүйн төлөө, тодруулбал, шинжлэх ухааны хөгжлийн тулд туршилт, судалгаанд “зориулагдсан” баатар олон. Тод түүх тэй нохдын талаар түүвэрлэн хүргэе.
Америкийн Аляск муж улсын хамгийн алслагдмал хот болох Номед 1925 оны өвөл сахуу (diphtheria) дэгджээ. Газар зүйн байршлын хувьд Номе нь бараг Хойд туйлын тойрогт багтана. Хэдийгээр ийм алс хязгаар ч гэлээ ХХ зууны эхэн үед алтны эрэлчдийн гол суурин хот болж, хүн ам нь 20 000-д хүрсэн түүхтэй. 1925 оны арваннэгдүгээр сараас долдугаар сар хүртэл Берингийн тэнгисийн Сьюардын хойгийн өмнөд эрэг дээрх боомт мөсөнд боогдсоны улмаас усан онгоц явах аргагүй болжээ. Сахуугийн улмаас арваад хүүхэд эндэж, яаралтай хорио цээрийн дэглэм тогтоосон ч эмнэлэгт байсан сахуугийн тарилгын хугацаа дууссан нь эрсдэлийг улам нэмсэн аж. Тухайн үед эм тариа захиалах улирал нь өнгөрсөн байсан тул Куртис Велч эмч хүүхдүүдийг аврахад сийвэн хэрэгтэй талаарх мэдээг радио долгионоор цацаж, хүмүүст дуулгав. Номе хотоос 1528 км алсад оршдог Анкориж хотын эмнэлгээс хангалттай сийвэнг галт тэргээр явуулсан тухай хариу мэдээлжээ. Гэвч галт тэрэг Номе хотоор дайрдаггүй. Тиймээс 1085 км-ийн зайтай зэргэлдээх Ненанагийн станцаас тосож авах хэрэгтэй болж. Нэгдүгээр сарын 24-нд хотын Эрүүл мэндийн зөвлөлийн хурлаар Хаммоны нэгдсэн алтны талбайн нохой чарганы багийг буухиа шуудангаар илгээхээр шийдвэрлэв. Зам асар бартаатайгаас гадна цасан шуурга нүдэж байлаа. 150 нохойтой чарга хөлөглөсөн 20 хүнийг Гуннар Каасен удирдан Ненана руу хөдөллөө. Эрсдэлтэй эл аялалд нохдыг Балто нэртэй, сибир хаски толгойлон, чиглүүлж явав. Ненанад хүрэхэд бараг 85 км үлджээ. Гэтэл цасан шуурга нүдэж, зам харагдахаа болив. Шуурга намдахыг хүлээхээс өөр аргагүйдэв. Гэтэл олон зуун хүний амь аврах “шидэт” шингэн хөлдөх аюултай тул Гуннар Каасен сүргийн тэргүүн, зургаан настай Балтод найдаж, онцгой даалгавар өглөө. Тэрбээр Балтог ямар “цэрэг” вэ гэдгийг мэддэг учраас ийнхүү шийджээ. Балто багийнхнаа манлайлан шуурга сөрөн давхисаар зорьсон газартаа хүрч, ачаагаа тээвэрлэн Номе хүртэл дахин 1085 км зам туулан баатарлаг гавьяа байгуулсан байна.
Энэхүү түүхэн үйл явдалд Балтогийн эзэн Леонхард Сеппала нохдынхоо хамт гол үүрэг гүйцэтгэсэн ч Г.Каасен илүүтэй нэрд гарчээ. Ташрамд өгүүлэхэд, тэрбээр 1932 оны өвлийн олимпод оролцсон тамирчин юм. Нохдоос Балтогийн алдар цуурайтан, хүн болгон түүнийг л онцолж эхлэхэд Л.Сеппала “Баатарлаг гавьяа байгуулсан 150 нохойноос ганцыг нь дөвийлгөх шударга бус. Тарилга авчирч, хүүхд үүдийн амь аварсан бүх нохойг алдаршуулах ёстой” хэмээжээ. Тэрбээр Балтог гөл өг байхаас нь сургасан бөгөөд онцгой гэдгийг нь эл аялалд гарахын өмнө ч батлан хэлж байжээ. Номе хотынхныг аврах үйлсэд оролцсон бүх нохойд Ерөнхийлөгч сайшаалын үнэмлэх “гардуулсан” бол Лос-Анжелес хотын дарга Балтод яс хэлбэртэй алтан түлх үүр бэлэглэжээ. Гэвч тэдгээр нохойг үнэхээр муу нөхц өлд амьдруулж байгааг олж мэдсэн Жорж Кимбл хэмээх эр Охайо муж улсын Кливленд хотын хүүхдүүдийн хамт хандивын аян зохион байгуулснаар 1927 онд тэндхийн амьтны хүрээлэнд байлгахаар баатрын ёсоор угтан авчээ. Балто 1933 онд Охайо муж улсы н Кливлендийн амьтны хүрээлэнд 14 насандаа амьсгал хураасан ч тэндхийн Байгалийн түүхийн музей, мөн Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд “амьдарсаар” буй. Музейд түүний чихмэл, цэцэрлэгт хүрээлэнд хөшөө нь байдаг аж.
Британийн Засгийн газрын хүндтэй шагналын нэг нь Викторын одон. Энэ нь баатарлаг амьтдад олгодог дээд шагнал юм. 1943 оноос олгож эхэлсэн эл шагналыг “гардсан” 60 дахь амьтан нь Бастер нэртэй спрингер спаниел байв. Британийн армид алба хааж байгаад 13 насандаа 2015 онд нас барсан Бастерыг зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх зорилгоор сургасан бөгөөд дэлхийн халуун цэгүү дэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон мянган хүний амь аварсан аж. Түүний эзэн, түрүүч Уилл Барроу Афганистан, Босни-Херцеговин, Иракт алба хааж, энхийг сахиулахад Бастер ч хамт байжээ. Олон удаа тусгай ажиллагаанд оролцсон Бастер амиа золиослогчийг андахгүй илрүүлдгээрээ мөн алдаршсан гэнэ. Уилл Барроугийн 2012 онд хэвлүүлсэн “Бастер: Олон мянган амь аварсан цэрэг нохой” номд “Тэр мянга мянган хүний амь, энх тунх амьдралыг хамгаалсан. Цэргийн үүргээ гүйцэтгэх хугацаандаа хэдэн удаа үхлийн ирмэгт тулж байлаа” хэмээн бичжээ. Бастер Иракт нууц зэвсгийн агуулах илрүүлсэн түүхтэй. У.Барроу “Түрүүч Бастер дайнд оролцсон ахмад дайчдын адил сэтгэцийн дарамт, стресстэй болсон байхыг үгүйсгэхгүй. Салют буудахад тэр маш дургүй ч цэргүүдийн адил “ажрахгүй” өнгөрүүлдэг байсан” гэж дурсжээ.
- Этиопын нэгэн тосгонд амьдардаг, 12 настай охин 2005 онд сургуулиасаа харих замдаа дөрвөн эрэгтэйд хулгайлагджээ. Эл явдлын “гэрч” нь гурван арслан. Охиныг хулгайлсан этгээдүүд арслантай тулгарсан юм байна. Ямартай ч араатны хаанд хөөгдсөн муу залуус “олзоо” хаяад зугтсан гэнэ. Гайхалтай нь араатнууд охиныг урж, хазах нь бүү хэл, дундаа хийгээд хамгаалан сууж байгаад цагдаа нарыг ирэхэд холдон одсон гэнэ. Энэ талаар судлаачид “Охины гиншин уйлах чимээ гүегийг “санагдуулсан” байж магадг үй” хэмээн тайлбарласан аж. Үүнтэй төстэй явдал 2012 онд АНУ-ын Охайо муж улсын Оксфорд хотод болжээ. Залуу бүсгүй үдэшлэгээс харьж яваад халдлагад өртөв. Нэг эрэгтэй түүнийг барилгын булан руу чирч, цүнхнийх нь оосроор боомилохыг оролдож байх үед ойролцоох бутнаас нэг буга гарч ирээд гэмт этгээдийг мөргөхөөр дайрсан аж. Ингэж аврагдсан бүсгүй 911 рүү залгах хооронд аврагч баатар хэдийн явчихсан байжээ.
- 2004 онд Шинэ Зеландын далайн эргийн ойролцоо сэлж байсан дөр- вөн хүнийг гэнэт далайн гахайнууд бүслэн авчээ. Хүмүүсийн ярьснаар бараг 40 минутын турш тэдгээр амьтан тойрог үүсгэн, тэднийг даган сэлсэн гэнэ. Ухаалаг амьтад тэдэнтэй тоглохоор ирсэн гэж бодсон ч эцэст нь ямар их аюултай тулгарах байснаа ойлгосон гэнэ. Үнэндээ бол далайн гахайнууд хүмүүсийг аварга загасны дайралтаас хамгаалан тийнх үү цагариг үүсгэн дагасан байжээ.
Бэлтгэсэн Э.Хана