УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон дөрвөн багц зээлийн талаар өчигдөр хэлэлцсэн юм. Үүнд:
- Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл
- Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр (2016 он)
- Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих, хөнгөлөлттэй, дамжуулан олгосон зээл (2020) багтсан бөгөөд эдгээрт холбогдуулан 59 гэрч дууджээ.
Гэхдээ энэ шатны сонсголын гэрчүүдээс нэлээдтэй нь холбогдож чадаагүйг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Үүнийг батлах мэт хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийг ярилцахаар гурван хүнийг гэрчээр дуудсан ч хэн нь ч ирээгүй тул тэгсхийгээд дуусгав.
Үүний дараа арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн талаар ярилцсан.Бас л долоон гэрч дуудсанаас нэг нь иржээ.Тэр нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бөгөөд түр хорооны гишүүдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
Э.БАТШУГАР (УИХ-ын гишүүн):-Та зээлээ төлсөн үү . Хоёдугаарт, танай төсөл хэрэг жсэн үү . Хэрэгжээгүй бол шалтгаан нь юу вэ?
Ш.АДЬШАА :-Би УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байхдаа “Ховд хаан бирж” компаниар дамжуулж, 2014 онд тус банкнаас зээл аваад 2019 онд төлж дуусгасан. Төлөхдөө ч би жирийн иргэн байсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт арьс, ширний болон ноос, ноолуурын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулан уг зээлийг авсан ч төсөл нь амжилттай болоогүй . Тодруулбал, төр үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг нотлох баримттай ярина. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас энэ төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүний хувиар тайлбар авснаа танилцуулъя. Энэ нь Ховд аймгийн Жаргалант сумд барьж буй малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудал юм. Тус тайлбарт дурдсанаар нэгт, цэвэрлэх байгууламжийн 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг “Сан” компани 2012 онд нийлүүлж, Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгсөн. Хоёрт, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг, төсөв, төсөл боловсруулах, тоног төхөөрөмжид шаардлагатай засвар, үйлчилгээг хийж, угсарч, суурилуулах, барилга угсралтын ажлыг гүйцэтэхээр 4.7 тэрбум төгрөгийн, түлхүүр гардуулах гэрээг “Саруул цамхаг” ХХК-тай 2018 онд байгуулсан. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээний дагуу 2018 онд 710 сая, 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд 887.1, 2022 онд 650 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-305 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж суурилуулах ажилтай танилцах, ашиглах боломжтой, эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийнхэн 2020 оны есдүгээр сард ажиллаж, зарим тоног төхөөрөмжийг солих, засварлах шаардлагатай гэж дүгнэсэн юм. Тамгын газарт нь 2014 онд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл стандартын дагуу хадгалж, хамгаалаагүйн улмаас ашиглах боломжгүй болгосон. Тиймээс цэвэрлэх байгууламжийг одоог хүртэл ашиглалтад оруулаагүй. Тус ажлыг гүйцэтгэсэн “Саруул цамхаг” компанийнхан анх тоног төхөөрөмж нийлүүлсэн БНХАУ-ын компанийн төлөөллийг урьж, газар дээр нь ажиллуулан, холбогдох дүгнэлт гаргуулж, ашиглалтад оруулахад шаардлагатай, шинээр солих, засварлах тоног төхөөрөмжийн жагсаалтыг бэлэн болгох үүрэгтэй ажлын хэсгийг Ховд аймагт энэ сарын 11-нээс ажиллуулж байна. Ийм л агуулгатай дүгнэлт ирүүлсэн. “Сан” компани 2010 онд намайг тус үйлдвэрийг барих зээл авахаас өмнө 1.3 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байсан. Одоогийн ханшаар гурав орчим тэрбум төгрөг шүү дээ. Энэ бол УИХ-ын нэг гишүүний хамаарал бүхий компани. Түүнчлэн цэвэрлэх байгууламж, үйлдвэр барих санхүүжилтийг улсын төсөвт цаг тухайд нь суулгаагүйгээс уг төсөл амжилтгүй болсон. Ер нь улс төрийн болон хувийн шалтгаанаар энэ асуудалд хандаж байсан нэг л хүн байдаг. Үйлдвэрийн байраа барьчихсан, тоног төхөөрөмжөө захиалчихсан байсан шүү дээ. Тус зээлийг төлөх хугацаа буюу 2019 онд найман тэрбум төгрөгийг төлсөн. Үүнээс хоёр тэрбум нь зээлийн хүү, алданги байсан юм.
Б.ЭНХБАЯР (түр хорооны дарга):-Уг зээлийг 2014 оны есдүгээр сард олгоход та сайд А.Гансүхийн зөвлөх байсан уу. Таны намтарт 2013-2015 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан гэж дурдсан байна.
Ш.АДЬШАА :-Орон тооны бус зөвлөх ямар байдгийг та мэднэ шүү дээ. Төрийн ордон, яамд руу нэвтэрдэг үнэмлэхтэй л хүн байдаг. Одоо бид ч 20-30 орон тооны бус зөвлөхтэй. Цалин хөлс авдаггүй, ийм хүнтэй улс төрийн албан тушаалтан,зөвлөх гэх байдлаар хандаж болохгүй байх.
Б.ЭНХБАЯР:-“Ховд хаан бирж” компанийг 2014 оны хоёрд угаар сард байгуулжээ . Үүнээс зургаан сарын дараа зург аан тэр бум төгрөгийн зээл авсан байна. Зээл авахаас өмнө ямар үйл ажилл агаа явуулж байсан бэ?
Ш.АДЬШАА :-Бодлогын зээл учраас төслийн ТЭЗҮ, барьцаа хөрөнгөө танилцуулаад л авсан.
Б.ЭНХБАЯР:-Зээлийн 3.7 тэрбум төгрөгийн зарцуулалт баримтаар нотлогдоогүй, бэлнээр гаргасныг шинжээч дүгнэлтдээ дурдсан. Үйлдвэрийн байр гэх сэндвичин барилгыг харахаар орон сууц шиг харагдаад байх юм.
Ш.АДЬШАА : -Би ч энэ зургийг ойлгохгүй байна. Ямар зураг авчраад тавьчихсан юм бэ. 2019 оны аравдугаар сард энэ компанид татварын иж бүрэн шалгалт хийж, үйлдвэрийн барилгатай танилцан, үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөөгүй гэх үндэслэлээр акт тавьсан. Шинжээч хийж байгаа хүмүүс дүгнэлт гаргахдаа яагаад компанийнхантай нь уулздаггүй юм бэ. Нэг зураг тавьчихаад “Мөн үү, биш үү” гэж асуугаад байх зүйлгүй. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4650 ам метр талбайтай барилга бий.
Б.ЭНХБАЯР: -Энэ бол аудитын байгууллагынхан газар дээр нь ажиллаж, аудит хийсэн тайлангаас авсан зураг юм байна. 2014-2018 онд арьс, ширний гүн боловсруулалтын түвшин 10.4-25.7 хувь болж 2.5 дахин өсөж, төсөл үр дүнгээ өгснийг шинжээч танилцуулсан. Гэхдээ 2018 оноос энэ үзүүлэлт буурсан байна. Төслийн хүрээнд нийт 57 аж ахуйн нэгж, үйлдвэрт 86 тэрбум төгрөгийн хөнгөлөл ттэй зээл олгожээ. Бусад зээлдэгчийн мэдээллээс дурдахад, “Женерал тех” компани 2015 онд найман тэрбум төгрөгийн зээл аваад үндсэндээ бүгдийг нь бэлнээр гүйлгээ хийж, гаргасан байна. Тус компаниас дуудсан гэрч Б.Батболд нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хадам дүү болохыг шинжээч танилцуулсан. Гэрчээр дуудах гээд холбогдож чадаагүй нь ямар учиртай юм бол. Б.Батболд нь news.mn сайтын эрхлэгчээр ажилладаг шүү дээ. Холбогдох боломжтой л баймаар юм.
Ж.ЛХАГВАСҮРЭН (УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга):-Энэ хүнтэй холбогдох хэд хэдэн дугаар байсан ч бүгд өөрчлөгджээ. Гэрийн хаяг нь ч тодорхойгүй юм билээ.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн): -Хөгжлийн банкнаас шийдвэр гаргахад гаднаас хэр нөлөөлдөг вэ. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг төр, дарга гаргадаг ч эрсдэлийг нь хувийн сектор, арилжааны банкууд хүлээж байгаа . Цаашид энэ загвар чинь ажиллахгүй ээ.
Н.МАНДУУЛ (Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал):-Дамжуулан олгосон зээлийн хүрээнд нийт 17 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс 14 нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэгт хамааралтай. Салбарын яам нь шалгуур, шаардлага хангасан компаниудын жагсаалтыг гаргаж, тэндээс нь арилжааны банкууд зээл олгох аж ахуйн нэгжүүдээ сонгоод, түүнийх нь дагуу Хөгжлийн банк санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Ер нь төрөөс ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол маш тодорхой байх шаардлагатай нь өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаанаас харагдаж буй. “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд л зогсоочихдог гэх мэтээр тодорхойгүй зүйл их байна. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн хугацаа нь ч тодорхой байх ёстой. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт улирлын шинж чанартай үйлдвэрлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд энэ нь их чухал. Шинжээч нарын дүгнэлтээс харахад ч ихэнх зээлийн 50-иас дээш хувийг нь эргэлтийн хөрөнгө болоод гаргачихаж байна. Нөгөө талаас салбарын яам үүнд оролцож байгаа учраас бодлогыг гэрээг бүгдтэй нь байгуулдаг ч дүгнэж, үр дүнг нь нэхэж, шаардах ажил дутуу байна. “Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгасан ганц л тайлан манай банканд бий. Тиймээс бид төслийн үр дүн, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаар тоо, баримттай хэлж чадахгүй. Энэ талаарх саналаа бид түр хороонд хүргүүлнэ. Харин зээл олгох шийдвэр гаргахад улс төрийн нөлөө орсон, эсэхийг мэдэхгүй. Хөгжлийн банкны хувьд төсөл, хөтөлбөрийн жагсаалтаас хасалгүй, бүгдийг нь санхүүжүүлж ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, яам болон арилжааны банкны түвшинд гаднын нөлөө орох боломж байж магадгүй.
Т.ДОРЖХАНД: -Арилжааны банкууд эрсдэлээ үүрэх учраас тэнд цэвэр бизнесийн зарчим үйлчилнэ гэж бодож байна. Хаана нөлөө орох боломжтой нь ойлгомжтой, яам шүү дээ. Яамны ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны шийдвэр гаргах түвшний хүмүүсийг дуудаж, тулгадгийг танай банканд ажиллаж байсан хүмүүс хэлдэг. Хөгжлийн банк ердөө л дамжуулагч болчихож байгаа юм. Гэтэл эл банканд өөрийн гэсэн шүүлтүүр байх учиртай гэв.
Гуравдугаарт, Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр (2016 он)-ийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд ямар асуулт тавьсныг тоймлон хүргэе.
Т.ДОРЖХАНД: -Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 92 зээлийн 42-ыг нь Төрийн банкаар дамжуулан олгосон байна. Төрийн банк ч, Хөгжлийн банк ч төрийнх учраас хардаад байгаа юм. Томилгоог ч төр хийдэг учр аас нөлөө бүхий албан тушаалтнууд гаргасан шийдвэр т нь хамаатай, оролцоотой байхыг үгүйсгэх аргагүй. 42 зээлээс хэд нь төлөгдсөн бэ?
Н.БАТ БАЯР (Төрийн банкны Зээлийн газрын захирал): -Хоёр жилийн хугацаанд бүх зээлээ Хөгжлийн банканд төлсөн. Гурван зээлдэгч төлөх хугацаагаа хэтрүүлсэн. Шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Улс төрийн нөлөөлөл байсан, эсэхийг мэдэхгүй.
Т.ДОРЖХАНД: -Танайх Цагаан сарын өмнө бүтцийн өөрчлөлт хийж, дэд захирлуудаа буцаан томилсон сурагтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар орлогч, дэд гэсэн тодотголтой албан тушаалыг байхгүй болгосон. Тэгсэн атлаа энэ сонсголд гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал,дэд захирал гээд бүх дарга нь алга. Хариуцлагагүй байна. Хөгжлийн банкныхан Төрийн банктай ийм шугам үүсгээд, харилцаад байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш үү. Зээл эрсдэлтэй нөхцөлд орвол татвар төлөгчид л үүрнэ шүү дээ.
Н.МАНДУУЛ: -Одоогоор Хөгжлийн банкны зүгээс Төрийн банктай ямар нэгэн онцгойлсон харилцаа байхгүй. Том хэмжээний хадгаламж байршуулаагүй учраас санаа зовох асуудал гайгүй боловуу. Ер нь дамжуулан олгох зээлүүдийг Хөгжлийн банк ямар нэгэн шүүлтүүргүйгээр,арилжааны банк, яамдын сонгосон жагсаалтын дагуу шууд санхүүжүүлж байсан нь буруу. Манайхан санхүүгийн хувьд эрсдэлгүй гэж тооцоод байсан бололтой юм билээ. Гэхдээ Хөгжлийн банкны зорилго нь өөр, улс орны хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал шүү дээ. Цаашдаа Хөгжлийн банк энэ үүргээ хэрэгжүүлж, үнэлгээ хийсний үндсэн дээр зээл олгох нь зүйтэй.
Б.ЭНХБАЯР:-Эл хөтөл бөр ийн хүрээнд зээл авсан компаниудын нэг “Товхон хан” ХХК нь Сангийн сайд асан С.Баярцогттой хамааралтай. Энэ компани 700 сая төгрөгийн зээл авах үедС.Баярцогт сайдаар ажилл аж байсан уу?
ШИНЖЭЭЧ: -Уг зээлийг 2016 оны зургадугаар сарын 2-нд Төрийн банкнаас хоёр жилийн хугацаатай олгосон байна.
Б.ЭНХБАЯР:-Сайдаар ажиллаж байхад нь, сонгуулийн үеэр авсан зээл юм байна гэв.