Манай улсад сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хийн түлш буюу ахуйн хий хэрэглэх нь нэмэгдсэн. Монголчууд 30-аад жилийн өмнөөс ахуйн зориулалтаар хий хэрэглэж эхэлсэн байдаг. Гэсэн ч иргэд өдий хүртэл ахуйн хийг аюулгүй хэрэглэх дадал хэвшилд суралцаагүйг байсхийгээд л гардаг осол, гэмтэл идэнд сануулсаар байна. Дархан-Уул аймагт орон сууцын айлд 2012 онд баллонтой шингэрүүлсэн хий дэлбэрч, хохирол учирч байв. Уг ослын улмаас тухайн барилга байгууламжийн хийц өөрчлөгдөхөөр хэмжээний тэсрэлт олсон юм. Энэ нь орон сууцын хоёроос дээш давхарт шингэрүүлсэн хий хэрэглэхийг хориглосон журмыг зөрчсөнөөс үүдсэн осол байлаа. Өөрөөр хэлбэл, уг айл орон сууцад нууцаар баллонтай хий хэрэглэж байв. Түүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөөд буй атал бид бас л хийг стандартын дагуу, аюулгүй хэрэглэх дадалд суралцаагүйг саяхны нэгэн жишээ харууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Ар гүнтэд хан айлын гэр шатсан юм. Галын шалтгаан нь оршин суугч таван литрийн баллонтой хий худалдаж аваад, гэртээ , цайгаа чанахаар төхөөрөмжтэй холбох үед гал гарч эхэлжээ. Галыг унтрааж чадалгүй байсаар гэр нь бүрэн шатсан байна. Азаар хүн , гэмтээгүй аж.
Газар дээр нь үзлэг хийхэд баллоны тагийг уг айлын гэрээс 300 метрийн зайнаас олсон байна. Дэлбэрэлтийн улмаас баллоны таг гэрийн дээвэр, эвтэлж гарсныг газар дээр нь үзлэг хийсэн хүмүүс тогтоожээ. Улмаар ийм асуудлаас сэргийлж, мэдлэг, мэдээлэлтэй байхыг иргэдэд сэрэмжлүүлсэн. Тухайлбал, дээрх тохиолдолд хэрэглэгч олон хий цэнэглэж түгээдэг газрын ажилтан аль аль нь хариуцлага алджээ. Тэд жишээ нь, худалдах, худалдан авахдаа баллоны үрэн байдлыг шалгаагүй. Түүнчлэн хэрэглэгч иргэн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн айж олзошгүй гэнэ. Уг хэргийг өдгөө алгаж айгаа аж. Ахуйн хийг стандартын дагуу зөв хэрэглэхийг иргэд төдийлөн мэдэхгүйгээс энэ мэт осол гардгийг ОБЕГ-аас анхааруулсаар байна.
Нийслэлийн Онцгой айдлын газрын гал түймрийн хяналтын улсын айцаагч, хошууч Б.Анхбаяраас сүүлийн жилүүдэд ахуйн хийнээс үүдэлтэй осол хэр их гарсан, эргийлсэн хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, ямар журам, стандарт айдаг талаар тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онд иргэд ахуйн хий ашиглах явцад гарсан осол гурав бүртгэгдсэн. Эдгээр нь хэрэглэгчид хийн түлшний аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн. Харин энэ он гарснаас хойш манайд ахуйн хэрэглээний хийтэй холбоотой дуудлага ирээгүй. Засгийн газар 2003 онд “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд 2003, 2004 онд баталсан, хийн түлшний хэрэглээ, хяналт, хадгалах, тээвэрлэх, ашиглах үед мөрддөг дүрэм журам одоо ч хүчин төгөлдөр байгаа. “Хийн хангамж” барилгын норм ба дүрэмд зааснаар 220 мг-аар савласан жижиг хэмжээтэй хийг ахуйн хэрэглээнд хориглодоггүй. Харин таван литрээс дээш баллонтойг тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэдэг. Тодруулбал, орон сууцын хоёроос дээш давхарт баллонтой хий ашиглах хориотой. Хяналт, шалгалтыг манайх өмнө нь МХЕГ-тай хамтраад хийдэг байсан. Тус айгууллагыг өнгөрсөн жил татан буулгасанаар бид өдгөө мэргэжлийн бусад байгууллагатай хамтраад төлөвлөгөөний дагуу хянаж байна. Удахгүй 140 аж ахуйн нэгжийг нэгдсэн айдлаар шалгана. Одоогоор манайх иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө өгч байгаа. Хяналт, шалгалт хийхдээ торгоод өнгөрөх иш, эхлээд зөрчлийг нь илрүүлэх, дараагийн удаа зөрчлөө заавал арилгах үүрэг өгдөг. Үүнд иргэд хайхрамжгүй ханддаг. Өөрөөр хэлбэл, зөрчлөө арилгахад анхаарах ёстой тал ямар нэгэн байдлаар аргалж, асуудлаас мултрахыг оролддог. Дараа нь тулгарах асуудал, эрсдэлийг тооцдоггүй, торгуулсан олоод өнгөрдөг. Хэрэглэгчид энэ мэт хандлагаа өөрчилж, аюулгүй ажиллагааг мөрдөхгүй бол ахуйн хийнээс улбаалан гал түймэр гарах, цаашлаад хүний амь, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл өндөр” гэв.
Дээр дурдсан аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг иргэд мэддэг үү. Ялангуяа ахуйн хий ашиглаж уй иргэд энэ талаар мэдээлэлтэй, эсэхийг тодрууллаа. Үүнийг иргэд олон орон сууцын өргөтгөлд байрладаг нийтийн хоолны газрын ажилчдаас лавласан юм. Баянгол дүүргийн Х хороололд айрлах “Хишиг Монгол” зоогийн газрын зохион айгуулагч Э.Адилбиш “Манайх “Гор газ” компанитай 10 гаруй жил хамтарч ажиллаж байна. Бүх ажилчнаа хий ашиглах мэргэжлийн сургалтад жилд нэг удаа хамруулдаг. Сургалтад оролцогчид сертификаттай төгсдөг. Манай зоогийн газар баллонтой 50 литр хийг хоёр өдөр ашигладаг юм. Гал тогоондоо баллонтой хий байрлуулдаг тусгай өрөөтэй. Хий дуусахад дуудлага өгснөөр компанийн мэргэжилтэн ирж сольдог. Солих бүртээ баллонтой хийг хэрхэн ашигласныг нэг бүрчлэн нягталж шалгаж байна. Манай аюулгүй байдлын бас нэгэн давуу тал нь хий алдагдахад дохиолол дуугарч анхааруулдаг. “Ковид”-ын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагаас манайхыг шалгасан. Харин сүүлийн нэг жил шалгаагүй” гэв.
Тэгвэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн .Ганболд “Манайх зусландаа цахилгаангүй учраас анх хий хэрэглэж эхэлсэн юм. Түүнээс хойш таван жил өнгөрч байна. Хийг зөв хэрэглээд сурчихвал цахилгаан хэмнэдэг давуу талтай. Анх хэрэглэж эхлэхдээ их байдаг байлаа. Ахуйн хэрэглээний хий эрсдэлтэй учраас огт хэрэглэдэггүй гэж ярьдаг миний мэдэх хэд хэдэн танил ий. Хамгийн гол нь авсан газраасаа зөвлөгөө аваад, анхаарах шаардлагатай зүйлийг тодруулах хэрэгтэй. Манай сонгож авсан баллоны плитка нь сайн санагдсан. Тохируулга олон хий алдахгүйн тулд цоожийг нь сайн шалгах хэрэгтэй. Худалдаж авахдаа өөрсдийн хэрэглээнд тохируулж баллоны хэмжээгээр сонгоно. Борлуулдаг газар маань тав, 10, 20, 50 л гэсэн хэмжээгээр худалддаг юм илээ. Манайх зусландаа очих үедээ таван литр баллонтойг тогтмол авдаг. Зуны гурван сард бараг хүрэлцдэг. Эхлээд баллонтой нь худалдаж аваад, дараа нь цэнэглүүлдэг. Манайхан гал тогоондоо байрлуулсан. Харин миний ажигласнаар БНСУ-д ажиллаж айхад хий хэрэглэдэг айлууд нь урт хоолойгоор холбоод гадаа гэрийн үүдэндээ, эсвэл тагтан дээрээ тавьсан харагддаг” хэмээлээ.
Үүнтэй холбоотойгоор ахуйн зориулалттай хийг аюулгүй ашиглах талаар мэргэжлийн байгууллагууд ямар зөвлөгөө өгдөг талаар мэдээлэл хүргэе. Хэрэглэгч олон нийлүүлэгч байгууллагынхан нягт уялдаж, норм, дүрмийн хүрээнд ашиглах ёстой аж. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид нийлүүлэгч айгууллагын өгсөн анхааруулга зөвлөгөө, бүтээгдэхүүний зааврын дагуу тодорхой мэдээлэлтэй олсны дараа ашиглана гэсэн үг. Тухайлбал, нийлүүлэгч компаниас иргэдэд өгдөг аюулгүй ажиллагааны заавар нь баллонтой хийг хэт хүйтэн олон нарны шууд тусгалтай газраас хол айлгах аж. Мөн баллоныг гадна талаас нь цохиж гэмтээхгүй айх, зөв тээвэрлэх, холболтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх . Баллоны бариул дээрх, үйлдвэрлэсэн он, дуусах хугацааг анхаарах зэрэг зөвлөгөө өгдөг байна. Нийлүүлэгч компанийн үйлчилгээнд мөн мэргэжлийн лабораторидоо баллонтой хийд даралт тэсвэрлэх туршилт хийж, баталгаа олгодог аж. Баллонтой хийг 16 жил ашиглах хугацаатай юм айна.
Хийн түлшийг иргэд зөв хэрэглээд сурчихвал байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулахад тустай, эрчим хүчний хэмнэлттэй эх үүсвэр болохыг “Монголын хийн түлшний холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Баатардорж онцоллоо. Үүний тулд иргэд аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж сурах нь чухал гэдгийг тэрбээр хэлэв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Манай улсад ахуйн хий борлуулдаг хэчнээн компани байдаг вэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгч, нийлүүлэгчийн тоо нэмэгдсэн үү?
-Би “Монголын хийн түлшний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлаар 10 гаруй жил ажиллаж байна. Улсын хэмжээнд хийн түлшний импорт, бөөний олон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хийн түлшийг автомашин, ахуйн хэрэглээ, нийтийн хоолны, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, барилга, авто замын салбар гээд бүхий л төрлөөр өргөн ашигладаг олсон. Ийм үтээгдэхүүн ашигладаггүй салбар гэж бараг алга. Хийн түлшний давуу тал, үр ашгийг нэг үеэ бодвол монголчууд ойлгодог, хэрэглэдэг олжээ. Үүнийг дагаад эрэлт нь ч эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд агаар, орчны охирдлыг ууруулах зорилгоор төвлөрсөн дулаанд холбох боломжгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллага олон хувийн хэвшлийн томоохон үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжуудын халаалтад ашиглаж эхэлсэн.
-Хийн хэрэглээ ихсэж байгаа ч иргэд аюулгүй ажиллагааны талаар сайн ойлголтгүй хэвээрээ байх шиг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хийн түлшний хангамж, хэрэглээ цаашдаа ч улам өснө. Манай холбооныхон төрийн одлого тодорхойлдог, хэрэгжүүлдэг үх л айгууллагатай хамтран ажиллаж ирлээ. Өмнө нь хийн түлш аюултай гэсэн нийтлэг хандлага давамгайлж байв. Харин одоо хийн түлшийг ашигласнаар ямар боломж бий болох вэ гэдэг талаас нь харж байна. Мөн холбооны зүгээс УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, бохирдлыг бууруулах үндэсний хороо, АМГТГ зэрэг төрийн холбогдох айгууллагатай хамтран ажиллаж, хийн түлшний хэрэглээ, хангамжид үүсээд уй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх талаас нь өнгөрсөн хугацаанд олон ажил зохион байгуулсан. Төр, засгаас гаргасан шийдвэрүүдийн үр дүнд өдгөө 26 сургууль, цэцэрлэгийн түүхий нүүрсээр ажилладаг байсан нам даралтын зуухыг халж, хийн халаалтад шилжүүлсэн. Хувийн хэвшлийн 52 аж ахуйн нэгжийн үйлдвэр, үйлчилгээнийб арилгын зуухнуудыг хийн халаалтаар солиод байна. Ер нь цаашид Улаанбаатар хот олон томоохон аймгийн төв, суурин газрууд утаагүй, бохирдолгүй олоход хийн түлш чухал үүрэг гүйцэтгэнэ.
-Манай улс хий болон үүнтэй холбоотой техник, технологио аль улсаас авдаг вэ?
-Манай улс одоохондоо хийн түлшийг ОХУ-аас импортолж, дотоодын хэрэгцээгээ хангаж байна. 2026 онд Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улсын жилийн хэрэгцээтэй тэнцүү хэмжээний хийн түлшний дотоодын эх үүсвэр бий болгох зорилготой. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хийн түлшний жижиглэн худалдааны үнэ одоогийнхоос 2-3 дахин хямдарна гэсэн тооцоо бий. Бас манайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил идэвхтэй хийж, үр дүнгүүд гарч байгаа. Техник, технологийн хувьд манай аж ахуйн нэгжүүд АНУ, БНСУ, Япон, БНХАУ, Чех, ХБНГУ зэрэг улс, орны туршлага, тоног төхөөрөмжийг Монголд эрчимтэй нэвтрүүлж байна. Тиймээс тухайн технологид нь тохирсон норм ба дүрэм, стандартууд Монгол Улсад хэрэгтэй гэж боддог. Жишээ нь, ОХУ-д үйлдвэрлэсэн, уламжлалт гар ажиллагаатай хийн хангамжийн технологи ашиглаж буй байгууллага, Япон, БНСУ-д үйлдвэрлэсэн үрэн автомат удирдлагын системтэй технологи ашиглаж буй байгууллагын аюулгүй ажиллагаа нь тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ.
-Манайд хийн түлшийг өргөн хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр ямар ажлууд өдгөө хийж буй бол?
-Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамж оргил ачаалал буюу дээд цэгтээ тулсан. Өөрөөр хэлбэл, дулааны V эх үүсвэр арьтал шинээр арилга, байгууламжуудыг төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох оломжгүй олсон. Нийслэлд 400 гаруй мянган өрх байдгаас 220 гаруй мянга нь гэр хороололд амьдардаг. Тэдгээр айлын эзэмшиж буй 0.07 га газар дээр орон сууц барьж, төвлөрсөн дулаанд холбох ямар ч боломжгүй гэсэн үг. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах нь чухал. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллын үсийн дэд бүтцийг хийн түлшээр ажилладаг эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн. Үүнийг хэрэгжүүлээд эхэлбэл гэр хорооллын газрууд эдийн засгийн эргэлтэд орно. Улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Агаарын тухай хуульд өнгөрөгч онд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэр хорооллын айл өрхүүд хийн түлшээр халаалтаа шийдвэл үнийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. БОАЖ-ын сайдын санаачилгаар өдгөө хийн түлшний үнийн урамшуулал олгох журам, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж буй юм билээ.
Бэлтгэсэн Ж.Бурмаа