Цэлгэр саруулхан Батцагаан дуганы их танхимын хойморт залрах Бурхан багш
Жуулчид зүүн Азийн орнуудаар аялахдаа заавал сүм хийдээр нь ордог. Манайд ч гэсэн Гандантэгчэнлин хийд жуулчдын зорьж очдог газрын нэг. Аялал жуулчлалын улирал айсуй энэ үед жуулчид Гандангаас юу үзэж сонирхохоор байна, орчин нь хэрхэн өөрчлөгдсөнийг фото сурвалжилга онцоллоо.
Дөрвөн жилийн өмнө нээгдсэн Батцагаан дуганы хойно 110 жилийн түүхтэй Жансрайсиг бурхны дуган орших нь уламжлал, шинэчлэлийн зохицол мэт.
Шинийн 15-ны дотор заслаа хийлгэвэл онцгой сайн гэсэн сүсэгтэн олны итгэл үнэмшлээс үүдээд хийд хөл ихтэй байв. Засал номыг заавал биеэр очихгүйгээр цахимаар уншуулдаг болж. Мөн “Гандан” телевизээр ном айлтгалуудаа шууд дамжуулдаг аж .
Хийдийн хашаанд тагтаа хооллохыг хориглосноос хойш урд талын явган хүний зам дээр хүмүүс тагтаанд будаа өгөх болсон юм.
Шинэ дуганд монголчуудын ахуй амьдрал, соёл уламжлалыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн байнга дэлгэж байна.
Гандантэгчэнлин хийд, түүний орчмыг тойрсон шашны эд зүйлсийн дэлгүүрүүд жуулчдын сонирхлыг татдаг.
Гэрэл зургийг Э.Харцага