Ойролцоогоор 53 мянган монгол иргэн сурч, ажиллаж буй БНСУ-д Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-17-нд тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар албан ёсны айлчлал хийлээ. Эл айлчлалын хөтөлбөрийг товчоор дүгнэвэл баялаг, шахуу, ажил хэрэгч байсан гэхэд болно. Хоёр улс 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон агаад стратегийн түншлэлийн харилцаатай. БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгсөн энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Ерөнхий сайд Хан Дог Сү цаашид манай улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт багтдаг агаад эл баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт хамтран ажиллах нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд энэ үеэр дурдав.
“Хан мөрний гайхамшиг” хэмээн нэрлэгддэг амжилтад хүрсэн, 51.7 сая хүн амтай, өндөр хөгжсөн Өмнөд Солонгос нь Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд хоёр орны гадаад худалдааны эргэлт 2021 онд 532, өнгөрсөн жил 702.3 сая ам.долларт хүрчээ. Талууд айлчлалын үеэр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр тогтсон нь цаашид дээрх дүнг өсгөхөд ач холбогдолтой нь мэдээж. Мөн Хөшигийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллахаар болсон юм. Бас иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсэг байгуулахаар тогтож, олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний зэрэг хүмүүнлэгийн зорилгоор зорчих монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болсон. БНСУ-ын зүгээс хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн квотыгнэмэгдүүлэхэдуян хатан байхаа илэрхийлсэн аж. Иргэдэд виз олгох явцыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтнуудын тоог ч нэмэгдүүлэхээр тогтсон нь айлчлалын бас нэгэн үр дүн. БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарахаа илэрхийлээд, Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд хамтарч ажиллахадбэлэн гэдгээ онцолсон юм. Тэрбээр Монголын 18 мянга орчим иргэн визийн зөрчилтэй байгааг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж буйгаа дурджээ. Тэгвэл манай талаас уг асуудалд БНСУ уян хатан хандаж, өмнө нь буюу 10, 20 жилийн өмнө гарсан зөрчлүүдийг өнөөдөр монгол иргэдэд тохож, визийн нөхцөлийг хүндрүүлэхээс татгалзах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Айлчлалын үеэр дээр дурдсанчлан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийнхэлэлцээг эхлүүлэх болон ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах зэрэг нийт зургаан баримт бичигт гарын үсэг зурсныг бид мэдээлсэн. Тухайлбал, Газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ийм металлын чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулахаар болсон билээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Газрын ховор элементийн технологи нууцлалтай байдаг бөгөөд бусад улсын ноу-хау, хөрөнгө оруулалт, мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Судалгааны төв байгуулах нь Монголд ихээхэн ашигтай” гэв. Манайд 1990 оноос өмнө ОХУ, Унгар, Чех улсын тусламжтай илрүүлсэн гарын ховор элементийн таван орд бий аж. Тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аль улсын технологиор ашиглах зэргийг шийдэх хэрэгтэй төдийгүй шинээр ордууд даруй нээх шаардлага бий. Газрын ховор элемент олборлож, нийлүүлэхэд 5-10 жилийн хугацаа хэрэгтэй учраас тэр. Нөгөөтээгүүр, критикал минерал өдгөө “моод”- нд ороод буй билээ. Хэдийгээр ийм элементүүд байгальд элбэг ч баяжмалаас салгах, металл болгох процесс хүндрэлтэй байдаг гэнэ. Баяжмалаар нь гаргавал овор хэмжээ их зэрэг бэрхшээлтэй. Гар утас, компьютер, цахилгаан автомашин, зай хураагуур зэрэг төхөөрөмж, технологийн орц нь газрын ховор элемент. Эдгээрийн овор хэмжээ багасаж, улам өндөр хүчин чадалтай болж буйөнөө үед иймэлементийн үнэ цэн улам өсөж байгаа үеийг ашиглавал манайд ихээхэн боломж бий. Монголд өргөн хэрэглээтэй найм орчим газрын ховор элемент элбэг байх магадлалтай хэмээн үзэж буй аж. Манайд мөн зэсийн илэрц ихтэй ч цөөнордтой. Цаашид дараагийн Оюутолгой шиг орд нээх боломжтой тул манай талаас Солонгосын хөрөнгө оруулагчдад энэ талаар сурталчилж, таниулахад анхаарсан. БНСУ-ын компаниуд газрын ховор элемент, зэс, жонш, уран, дэдбүтцийнтөсөлдоролцохыгсонирхож байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд ч хамтран ажиллах талаар хэлэлцэж амжсан юм. Тухайлбал, манай улсаас мах, хуш модны самар, ноос, ноолуур, арьс, шир, аялал жуулчлалын экспортыг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Ер нь энэ удаагийн айлчлалын үеэр манай улс дэмжлэг хүсэх бус, хамтран түншлэх бодит саналуудаа танилцуулсныг тэмдэглэх хэрэгтэй.
Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих үйлажиллагааныхүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлсөнбилээ. “Монголд зочлох жил”-ийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Welcome to Mongolia” арга хэмжээг Сөүлд зохион байгуулсан бөгөөд манай улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй нь хамтран ажиллах болсон нь айлчлалын үр дүнгүүдийн нэг байв. Уг арга хэмжээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин оролцохдоо“Ирэх 30 жил Солонгос, Монголын харилцааг шинэ шатанд гаргах алтан үе болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын харилцаа эдийн засгийн агуулгаар өргөжиж, эрчим хүч, аялал жуулчлал, харилцаа холбоо, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хүлээлттэй байгаа. Цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын 100 мянга гаруй иргэн Монголд зочилсон. Монголын уудам тал нутаг, байгалийн үзэсгэлэнг олон мянган солонгос залуус үзэж, сонирхоосой гэж хүсэж байна” хэмээн тодотгов. БНСУ-ын хувьд 2023, 2024 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан таатай үе тохиож буй.
Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх ажлынхүрээнд Монгол, Солонгосын бизнес форумыг энэ сарын 14-нд зохион байгуулсныг бид мэдээлсэн. Эл форумд Солонгосын талаас улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог группүүдийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал өөрийн биеэр оролцсон нь онцлог байв. “Welcome to Mongolia” арга хэмжээ, бизнес форум гээд ер нь л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалынхүрээндзохионбайгуулсанаргахэмжээгтус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн бүрэлдэхүүнтэй сурвалжилж байлаа. Айлчлалын хоёр дахь өдөр KT группийн IDC мэдээллийн төвд зочилсон талаар “Korea herald” зэрэг сонин, телевиз, цахимхуудаснуудадуламжилсан зэргийг энд жишээлж болно.
Засгийн газрын тэргүүн айлчлалынхааүеэр БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пёд бараалхсан юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн орчин бүрдүүлэн бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, түүнийгтааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан Монгол Улсын их хурлын даргын урилгыг уламжиллаа. БНСУ-ын Үндэсний ассамблейн зүгээс айлчлалын үеэр ярилцсан чухал гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхсан юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Төрийнтэргүүндуламжилж, түүнийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулав. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлууд хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүллээ. Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлоод, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжихээ илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзсан юм. Ким Сын Хо сайдтай уулзах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа дурдсан. Тусяам, Монгол Улсын ЗГХЭГ дөрөв дэх жилдээ үр дүнтэй хамтран ажиллаж буйг Ким Сын Хо сайд тэмдэглээд, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн 30 гаруй жилд тус орон манай улстай олон талаар хамтран ажиллаж, олон зүйлээр дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. КОЙКА гэхэдМонголд 2000 оноос хойш байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 18 орчим сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, бүтэц, зохион байгуулалтын бодитой өөрчлөлт, төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг онцлогтой. Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын төрийн албаны хариуцлага, ёс зүй, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг судлах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид төрийн албыг шинэчлэхдээ Солонгосын загварыг барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж буй” хэмээн тодотголоо.
Монгол Улс, БНСУ-ын Төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхныхболсонэнэхүү айлчлал нь стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн талууд дүгнэснийгэнддурдъя. Д.Амарбаясгалан даргын өгүүлснээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Үндэсний ассамблейн дарга, Ерөнхий сайд нар ойрын хоёр жилийн хугацаанд Монголд айлчлах талаар ярилцжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин, батжих хүлээлт бий нь эндээс харагдажбуй. Монгол, БНСУ-ын хооронд харилцан зорчсон иргэний тоо 1999 онд 5000 орчим байсан бол өдгөө 200 мянгад хүрсэн дүн бий. 2012 онд 480 сая ам.доллар байсан гадаад худалдааны эргэлт өнгөрсөнжил702.3 сая “ногоон”-д хүрснийг дээр дурдсан. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэгчлэн талууд харилцан ашигтай, бие биеэ нөхөн хамтарснаар цаашид эл үзүүлэлт улам өсөх боломж, алтан үе тохиох хүлээлт талуудад бий.
Сөүл хот дахь “Grand Hyatt” зочид буудалд энэ сарын 14-нд “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулах үеэр k-pop-ыг үүсгэн байгуулагч И Сү Ман ирэх зургадугаар сарын эцэс, долдугаар сарын эхээр k-pop хөгжмийн наадмыг Монголд зохион байгуулахаа зарласан юм. БНСУ-ын “KT групп”, “К bank”, “Samsung C&T”, “Hyundai E&C” зэрэг салбар бүрийн 200 орчим бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл оролцсон эл арга хэмжээний үеэр тус улсын зарим төлөөллөөс сэтгэгдлийг нь сонирхлоо.
ЖОНВҮҮД ХОН (“Kesco engineering” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхийлөгч):
-Боломж тохиовол Монголд дахин очихыг хүсэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцоод ийм хүсэл төрлөө. Хүүхэд байхдаа Монголыг зөвхөн Чингис хаанаар төсөөлдөг байсан бол одоо нас тогтоод бодоход арвин түүх, соёл, мөн давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай орон гэдгээр нь биширдэг болжээ.
Залуусын төлөөлөл:
-Монгол орны урлаг соёл,
түүхээс өнөөдөр танилцлаа. Цаашид очихыгхүсэж буйорны хамгийн түрүүнд өнөөдрөөс эхлээд Монгол багтах боллоо. Монголд k-pop оддын тоглолт зохион байгуулбал заавал очиж үзнэ. “Welcome to Mongolia” арга хэмжээндоролцоодМонголын үзэсгэлэнт байгалийг үнэхээр биширлээ. Монголд очвол байгалийн үзэсгэлэнг харахыг хүсэж байна. Мөн үндэсний бүжиг маш их таалагдлаа, дахин үзэх хүсэл төрсөн.
КИМ МЁНГ ГУН (БНСУ дахь Монгол Улсын соёлын элч):
-Нэг л удаа очсон бол дахин заавал очих сэтгэгдэл төрүүлдэг орон бол Монгол. Би ч бас Монголд зочилчихоод дахин очихыг хүсдэг солонгосчуудын нэг. Миний хувьд Монгол руу ирж, очдог болоод зургаан жил өнгөрч байна. Бисолонгосчуудад Монголыг маш их сурталчилдаг. Цаашид ч соёлын элч гэдэг утгаараа Монгол Улсыг олон хүнд сурталчлан таниулна. Монголын үзэсгэлэнт байгальд очоод солонгос хүн өөрийгөө шинээр нээдэг нь тэдэнд их таалагддаг болов уу.