Анхаарал төвлөрүүлэх, тооцоолон бодох, сэтгэл зүйгээ хянах чадварыг сайжруулдаг дартсын спортыг сонирхогчдын тоо эрс өсөж буйг өнгөрөгч долоо хоногт болсон УАШТ харуулав. Давхардсан тоогоор 1024 тамирчин оролцсон, онц өрсөлдөөнтэй болсон тус тэмцээнийг Монголын сонгодог дартсын холбоо, Монголын дартс сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Энэ залууг Т.Пүрэвлоов гэдэг. “Тэмүүлэл дартс мастерс” клубийн тамирчин. Богино хугацаанд ур чадвар нь огцом сайжирсан тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 255 тамирчнаас шалгарч аварга болов . Мөн холимог, дан хосын төрөлд ч алтан медаль хүртсэнээс гадна дартсын гурван сумаар авч болох хамгийн дээд 180 оноог долоон удаа цуглуулж, шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, спортын мастер цолны болзол хангалаа.
Нэг клубт дунджаар 50 тамирчин багтдаг .Тэд бие биенээ маш өндөр сэтгэл хөдлөлтэйгөөр дэмжицгээв
Гурван өдөр үргэлжилсэн УАШТ-д түүхэндээ хамгийн олон тамирчин оролцсон нь зах дээр яваа мэт сэтгэгдэл төрүүлэв.
Тамирчид 36 багц медалийн төлөө, зургаан төрлөөр өрсөлдсөн тэмцээний шагналын сан 25 сая төгрөг байв . Шилдэг 60-д багтсан тамирчид бүгд мөнгөн шагнал хүртлээ.
“Netcom” клубийн ахмад тамирчин Д.Нансалмаа дартсын спортоор хожуу хичээллэсэн ч чамгүй амжилт гаргаад байна.
Өсвөрийн ангиллын хошой аварга, “МGL дартс” клубийн тамирчин, “Junior world darts cup-2022” тэмцээний хүрэл медальт Х.Тэргэл
“Цагаан гэгээ” ордонд болсон УАШТ-ийг олон улсын стандартын дагуу зохион байгуулсанд оролцогчид ам сайтай байлаа. Дартсын хорхойтнууд ирэх тавдугаар сард болох олон улсын “Mongolia open” тэмцээнийг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Шигшээд шалгарсан тамирчдаа тоглолтын талбай руу үдэж, угтахдаа бүгд хоёр эгнээ болон зогсож, нэг гэр бүл шиг, клуб харгалзахгүйгээр амжилт хүсэж, баяр хүргэж байлаа .