Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны дөрөв, эсвэл тавдугаар сард ногдол ашиг тараана гэж өнгөрсөндолоохоногтмэдэгдэв. Олон нийтийн компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, ногдол ашиг тараах шийдвэр гаргадаг хуулийн хугацаа угаас дөрөв, тавдугаар сар байдаг. Уг нь бизнесийн зарчмаараа бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах, эсэхийг шийдвэрлэдэг юм. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг тогтож, товыг нь зарладаг. Улмаар хувьцаа эзэмшигчид эцсийн шийдвэр гаргадаг билээ. Тэгвэл манай улсын Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан компаниудын бизнесийн үйл ажиллагаанд хүч түрэмгийлэн оролцдог муу жишигтэй. Эл жишгийнхээ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хуваарилах, эсэх шийдвэрийг өдийд дур мэдэнгаргачих шиг боллоо.
Иргэд, олон нийт нүүрсний экспортын өгөөжөөс хувьдаа завшдаг улс төр, бизнесийн бүлэглэлийг “нүүрсний хулгайч” хэмээн тодорхойлон, тэдний нэрсийг зарлахыг Засгийн газраас шаардаж буй. Засгийн газар ч “нүүрсний хулгайч”-дыг илрүүлэх кампанит ажил өрнүүлээдбайна. Эл үйл явдлын өрнөл дунд өч төчнөөн булхай, луйвар ил болно гэсэн хүлээлт бий. Нэг талаас Засгийн газар олон нийтийн бухимдлыг зөөлрүүлэхийн тулд нүүрсний экспортын өгөөжөөс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа гэж таамаглаж байна. Нөгөө талаас эрх баригчид иргэдээс улс төрийн сонгуулийн оноо авах алхам хийлээгэж харж болно. Ирэх хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн тогтолцооны өөрчлөлт хийсний дараа есдүгээр сард УИХ-ын сонгууль явуулна гэж эх сурвалжууд ярьж буй билээ. Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ерөнхийдөө “Эрдэнэс Тавантолгой” компанийг улс төрийн тоглоом болгох ээлжит ажиллагаа гэж дүгнэж болох нь.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдууланшалгажбайгаагэж АТГ-аасзарласан. Тэд өөрсдийгөө нүүрсний хулгайтай огт хамааралгүй хэмээн удаа дараа мэдэгдэж буй. Улмаар “нүүрсний хулгайч” хэмээн цоллуулсан таван гишүүн “Эрдэнэс Тавантолгой” компаниас жил бүр нэг хувьцаа эзэмшигчид хоёр хүртэлх сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэв. “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 12 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүний 14.75 хувь буюу 1.77 тэрбум ширхэг нь иргэдийн мэдэлд байгаа. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв”-өөс тус компанийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буйг зарласан. Тэгэхээр нүүрсний хулгайд сэжиглэгдсэн гишүүдийн УИХ-д өргөн барьсан тогтоолын дагуу бол жилд таван их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаарбайна. Энэ ньбараг боломжгүй зүйл агаад “Эрдэнэс Тавантолгой”-г улс төрийн тоглоом болгох сэдэл бүхий явуургүй алхам юм. Таван гишүүнийг ард түмний дэмжлэг авч, амиа хоохойлохын тулд боломжгүй, поп шийдвэр гаргуулах гэж хичээж байна гэж учир мэдэх олон хүн дүгнэж буй.
Компани ямар тохиолдолд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилдаг вэ. Бизнесийн зарчмынх нь дагуу авч үзье. Ашигтай ажилласан компани ногдол ашиг тараадаг. Гэхдээ татвар, хураамжаа төлөөд цаана нь цэвэр ашиг үлдсэн тохиолдолд ногдол ашиг хуваарилна. Хэдийгээр ашигтай ажилласан ч өртэй, бизнесээ өргөжүүлэх, өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай бол ногдол ашиг түгээдэггүй. Өрөө дараад, тухайн жилд шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийгээд, цаана нь мөнгө үлдэх хэмжээний ашигтай ажилласан бол өөр хэрэг. Тэгэхээр товчхондоо компанид “сул” ашиг үлдсэн тохиолдолд ногдол тараадаг гэж ойлгох учиртай.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-дсул ашиг байна уу. Тус компанид Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 3.4 их наяд төгрөгийн өртэй гэдгийгнь зарласан. Мөн бизнесийн өгөөжөө дээшлүүлэхийн тулд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл эхлүүлсэн. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ усан хангамжийг шийдвэрлэх, “Тавантолгой дулааны цахилгаан станц” компанийн хувьцааны 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт хийх шаардлага бий. Нүүрс баяжуулах үйлдвэр барихад нийт 335.5 сая ам.доллар шаардлагатай гэсэн техник, эдийн засгийн үндэслэл хийжээ. Энэ нь өнөөгийн ханшаар 1.1 их наяд төгрөгтэй дүйнэ. Бизнесийн зарчмын дагуу бол “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараахаасаа өмнө өрөө дарах шаардлагатай. Үгүй ядаж бизнесийн өгөөжөө нэмэгдүүлэх баяжуулах үйлдвэр барих, усан хангамжаашийдэх зэрэг төсөлдөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэвч улстөрчид нь энэ компанийг ашиг сонирхолдоо нийцүүлэн бизнесийн биш, улс төрийн шийдвэрээр удирдсаар ирсэн билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг дөнгөж байгуулагдангуут хүүхдийн мөнгө тараахын тулд Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх оффтэйк гэрээ байгуулан, Засгийн газар 350 сая ам.доллар авч байсан. Энэ жил тус компанитай Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр оффтэйк гэрээ байгуулан 280 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авлаа. “ЭрдэнэсТавантолгой” компанийг МАН, АН-ын гишүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс удирдаж ирсэн түүхтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийг нь улс төрийн хамаарал бүхий хүмүүс бүрдүүлж ирсэн. Тиймээс тускомпани Засгийн газрын хараан дор эрх баригч намаас бүрэн хамааралтай үйл ажиллагаа явуулж ирсэн гэж болно.
Дээр дурдсан, жилд30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг БНХАУ-ын “Норинко интернэйшнл кооперэйшн” компани төлбөрийг нь нүүрсээр авах гэрээ хийж, бүтээн байгуулахаар болсон. Мөн Хятадын эл компани 530 км үргэлжлэх газрын тос дамжуулах хоолойг 388 сая ам.долларын өртгөөр барьж, төлбөрийг нь нүүрсээр авах гэрээ хийсэн юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулж, нэг тэрбум ам.долларын нүүрс нийлүүлэх гэрээг 2019 онд “Бодь интернэшнл” компанитай байгуулсан байдаг. Тодруулбал, бүтээн байгуулалтаа хийлгээд оронд нүүрс нийлүүлэх оффтэйк гэрээнүүд хийсэн гэсэн үг.
Нүүрсний хамгийн том хулгай оффтэйк гэрээтэй холбоотой гэж улстөрчид ярьж байна. Оффтэйк гэрээ хийх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын түвшинд гаргадаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад, эсвэл гүйцэтгэх захирал нь толгой мэдээд гаргачихдаг шийдвэр биш. Засгийн газар оффтэйк гэрээ байгуулахыг зөвшөөрчихөөд одоо буруутгаж, хардаж буй нь гайхширал төрүүлж байна. Үнэн хэрэгтээ “Эрдэнэс Тавантолгой” компанид “Тавантолгой дулааны цахилгаан станц”-д хөрөнгө оруулах, утаагүй түлш үйлдвэрлэх, газрын тос дамжуулах хоолой барих шаардлага байсан уу. Байгаагүй лгэж бодож байна. Энэ бүгд улс төрийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлж буй ажил. Байгуулсан цагаас нь энэ компанийг улс төрийн тоглоом болгож ирсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтийн компани болгож, хувьцааг нь чөлөөтэй арилжих, өвлүүлэх, бэлэглэх эрхийг нээсний дараа улс төрийн тоглоомын тойргоос холдоно гэж төсөөлж байна. Засгийн газар хувьцааных нь 49 хүртэлх хувийг олон нийтэд эзэмшүүлбэл энэ компани улс төрийн хараат байдлаас гарна. Ингэхдээ хувьцааг 2-3 стратегийн хөрөнгө оруулагчид худалдах хэрэгтэй. Тэдгээрт тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөллөө багтаах хэмжээний хувьцаа эзэмшүүлэх нь засаглалд нь эергээр нөлөөлнө гэж харж байгааюм. “Эрдэнэс Тавантолгой”-г улс төрийн савраас холдуулахгүй бол хувьцаа эзэмшигчдэдээ өндөр өгөөж хүртээхгүй.