Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших Зайсангийн гүүрний ойролцоох Туул голд цогцос урсаж байна гэх дуудлагыг өчигдөр 13.46 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7.5 километр замыг туулан 14.00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Яармагийн гүүр”-ээс баруун тийш 200 метрийн зайд орших Туул голд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны харьяат 12 настай, эмэгтэй цогцос хөвж байсныг олжээ. Цогцсыг 14.56 цагт олж, тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.