Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш төрийн өндөр албан тушаалтнууд гурав дахь жилдээ хөрөнгө орлогоо мэдүүлж байна. Хуулийн хугацаа ёсоор өнгөрсөн даваа гаригт 260 гаруй төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгч дууслаа. Хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлсэн тухай урьдчилсан дүн ирэх даваа гаригт гарах юм. Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна яам, тамгын газрын ажилтнууд нийлсэн 54 мянган хүн хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэг хүлээжээ. Тэдний хөрөнгө орлогын тухай албан ёсны мэдээллийг хуулийн дагуу ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд дэлгэнэ.