Эр нөхрөө араар нь тавьсан гурван малайз бүсгүйг эрх баригчдын зөвшөөрсний дагуу тус бүрийг нь зургаан удаа ташуурдаж шийтгэсэн байна. Нийслэл Куала-Лумпурын захын нэгэн шоронд Малайзад анх удаа бүсгүй хүнийг шариатын хуулиар тийнхүү гэсгээн цээрлүүлжээ. Үндэстний олонх болдог малайзчууд шариатын хуулийг дагадаг бол цөөнх хятад, энэтхэгчүүдэд хамаагүй байдаг байна. Зөв амьдарч сурах хийгээд буруу замаар орогчдод алдаагаа засах боломж олгох үүднээс хөнгөн ташуурдаж шийтгэсэн тухай Малайзын сайд Ройтерсын сурвалжлагчид ярьжээ. Картинка Сари Деви Шукарно гэдэг эмэгтэйг шар айраг уусны төлөө мөн гөрмөл чөдөр өвсөөр зургаан удаа ороож шийтгэх ял өгөөд буй бөгөөд асуудлыг эрх баригчид одоо хянан үзэж байгаа ажээ. 2007 оны арванхоёрдугаар сард баривчлагдсан энэ бүсгүй буруугаа хүлээж, хуулийг чанд сахина гэдгээ ч амалж, олны нүдэн дээр шийт гэхгүй байхыг л хүсэж буй гэнэ.