Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж амлан, “Сүрэг агт” компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөг хахуульд авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Ц.Ганболдын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Төрийн удирдах албан тушаалтанд холбогдох авлигын хэрэгтэй анхан шатны шүүхийн шүүгчид танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард хэлэлцэх бололтой.