АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2001 оны есдүгээр сарын 11-ний дэлбэрэлтийн үеэр аврах ажиллагаанд оролцсон иргэдэд нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Дэлхийн худалдааны төвийн нурангинаас хүмүүсийг аварсан гал сөнөөгчид, цагдаагийн ажилтнууд, эмч, сувилагч нарт нийт 4.3 тэрбум ам.доллар өгөх юм байна.
“Хорт хий, нурангинаас айлгүй хүний амь аварсан эдгээр хүнийг энэ цагийн баатрууд гэж би боддог. Аврах ажиллагаанд оролцсон мянга мянган хүнд шаардлагатай тусламжийг байнга үзүүлнэ” хэмээн Барак Обама мэдэгдэв.