Холливудын жүжигчин асан Арнольд Шварценеггер АНУ-ын Калифорни мужийг долоон жил удирдсаны эцэст ажлаа хүлээлгэн өглөө.
Тус улсын хамгийн их хүн амтай эл муж эдийн засгийн хямралд өр төж, гэмт хэрэг гарах нь ихэссэн хэмээх шүүмж лэлээр хуучин оноо үдэв. “Иргэдийн ёс зүйн төлөөх хөдөлгөөн”-өөс хийсэн судалгаагаар Аме рикийн хамгийн муу за хираг чийн жаг саалтад орсон Арнольд Шварценеггер энэ хугацаанд албан тушаалаа хэт рүүлэн хэрэглэсэн гэж цоллуулаад амжсан.
Бүгд найрамдах намын төлөөлөл тэрбээр ха рин байгаль орчныг хамгаалахын төлөө их зүйл хийсэн гэдэгт калифорничууд санал нэгд дэг аж. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан тэрбээр нарны эрчим хүчийг түлхүү ашиглахыг үндсэн зорилтоо болгож байсан юм.
“Хэр хэмжээний цалин авах нь сонин биш. Хийж буй ажлаасаа л таашаал авах нь чухал” гэж мэдэгдсэн Арнольд Шварценеггерийн ха лааг Ардчилсан намын гишүүн Жерри Браун авч байна. Тэрбээр 1975- 1983 онд Калифорнийн захирагчаар ажиллаж байжээ.