Сар шинийн нэгний өдөр Замын цагдаагийн газарт 144 дуудлага ирж, согтуу 45 жолоочийг журамлан, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрхийг нь хассан байна.
Ирсэн дуудлагын ес нь гэмт хэрэг, 29 нь зам тээврийн осол байжээ. Харин удаах өдөр 94 дуудлага ирснээс, 21 осол болон гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 51 хүнийг журамласан байна. Мөн замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч нар бие биенээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцоогүйгээс авто тээврийн жижиг зөрчил маш их гарсан аж.