Вашингтон дахь алдарт мадам Тюссегийн музейд АНУ-ын 44 Ерөнхийлөгчийн лааны тосон баримлыг толилуулах шинэ галерей нээхээр болжээ. Ирэх оны хоёрдугаар сарын 17-нд нээгдэх уг галерейн үзмэрүүдийг хоёр сая америк доллараар бүтээх аж.
Хоёрдугаар сарын 21-нд америкчууд “Ерөнхийлөгчийн өдөр”-ийг тэмдэглэн, төр нийгмийн зүтгэлтэн Жорж Вашингтон болон Авраам Линкольний дурсгалыг хүндэтгэдэг юм. Америкийн үе үеийн удирдагч, улстөрчийн баримлыг бүтээхэд 3-4 сар шаардлагатай байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд, мадам Тюссегийн музей улстөрчид, тамирчид, урлаг соёлынхны дүрийг лааны тосоор бүтээдэг бөгөөд 2009 оны гуравдугаар сард Барак болон Мишель Обамагийн баримлыг хийжээ.