Энэ оны эхний нэг сарын байдлаар нийслэлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн 20 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоогоор буюу 25.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан аж. Түүнчлэн малын хулгайн гэмт хэргийн 73 тохиолдол тэмдэглэгдсэн аж. Дээр бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 57.8 хувь нь нийслэлд, 40.9 хувь нь аймгуудад, 1.3 хувь нь бусад газарт болсон байна. Мөн бүртгэгдсэн гэмт хэргийн 49.2 хувь нь хүндэвтэр, 40.8 хувь хөнгөн, 8.5 хувь хүнд, 1.5 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлжээ.