Хар тамхи удаа дараа зөөвөрлөж байсан иргэдийн хэрэг Улсын мөрдөн байцаах газраас Нийслэлийн прокурорын газарт шилжсэн байна. Тус хэргийг Ц.Мөнхбат эхнэр Байгалмаагийн хамт үйлддэг байсан аж. Тэд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн онгоцноос каннабидиол, диметски амфетамин зэрэг хар тамхины төрлийн бодис тосон авч Хятад улсын Эрээн хот руу зөөвөрлөх үедээ Замын –Үүдийн гааль дээр саатуулагдсан байна. Тэд олон удаа хар тамхи зөөвөрлөж, худалддаг байсан нь тогтоогджээ.