Америкийн мэдээллийн технологийн “Groupon” компани Google-ийн эзэмшилд орохгүй байхаар шийдсэн тухай РБК агентлаг мэдээлэв.
Интернэтийн хайлтын системийн “акул” болох Google нь энэ сарын 1-нд “Groupon” компанийг 5-6 тэрбум доллараар худалдаж авах санал тавьсан нь шуугиан дэгдээсэн билээ.
Өнгөрсөн онд дээрх компанийг Yahoo! худалдаж авахаар завдаж, 2-3 тэрбум долларын санал гаргасан ч мөн л татгалзсан хариу авсан.
Ройтерс агентлагийн мэдээлснээр “Groupon” бие даасан байдлаа хадгалж үлдэхийг эрхэмлэж, ойрын хугацаанд хувьцаа гаргахаар зэхэж буй аж.