Газар нутгийн маргааныг шийд - вэрлэх шинэ стратеги боловс руулахаар ОХУ-тай хэлэлцээр хийх болсон тухай Японы Гадаад хэр гийн сайд Сэйжи Маэхара мэдэгдлээ.
Тэрбээр Хоккайдогийн хойд арлуудад айлчлах үедээ энэ тухай хэлсэн ч яг ямар стратеги боловсруулахаа дурдсангүй.
Сүүлийн 65 жилийн турш шийдэж чадахгүй байгаа Курилийн арлуудын талаар Оростой тодорхой зөвшилцөлд хүрч чадна хэмээн найдаж буйгаа тэрбээр харин нуусангүй.
“Ирэх оны хоёрдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд ноён Сергей Лавровтой уулзаж хэлэлцээр хийнэ” хэмээн Сэйжи Маэхара өгүүлэв.